Крым яагаад Путинд хэрэгтэй вэ?

2014-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Владимир Путин хэний ч хүлээж байгаагүй зүйлийг дахин хийлээ. Орос улс үнэн хэрэгтээ Украинд цэргээ оруулчихаад байна. Крымд цэрэг оруулах зөвшөөрлийг Холбооны зөвлөл гуравдугаар сарын 1-нд түүнд өгсөн. Хэдийгээр Кремлийн тэргүүн энэ зөвшөөрлийг албан ёсоор ашиглаагүй байгаа ч тэнд байдаг оросууд аль хэдийнэ ашиглаж эхлээд байна. Үйл явдал тун хурдан өрнөсөөр. Хоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө зэвсэглэсэн үл мэдэгдэх хүмүүс Симферополь (Крымийн нийслэл) дахь парламентын барилгыг эзэлж, дээр нь Оросын далбааг мандуулжээ. Крымийн парламент автономит эрхийг өргөтгөх талаар бүх нийтийн санал асуулга зарлаж, Засгийн газраа огцрууллаа. Крымийн шинэ Ерөнхий сайдаар “Орос нэгдэл” намын гишүүн Сергей Аксенов томилогдов. Тэрээр Оросын талаас тусламж гуйх гэж удсангүй. Энэ үйл явдлын өмнөхөн Симферополь, Севастополь хотын онгоцны буудалд хэн нь мэдэгдэхгүй цэргийн хувцастай хүмүүс гарч ирж хилийн боомтууд, нисэх буудал, цэргийн ангиудыг хяналтдаа авчээ. Хар тэнгис дахь Оросын тэнгисийн цэргийн флотын пуужинт хөлөг онгоц Севастополь хотын хөлөг онгоцны зогсоолуудыг хяналтдаа авч, Украины хилийн албаны хөлөг онгоцуудын гарцыг хаажээ. Төрийн Думд шинэ бүс нутгийг нэгтгэх үйл явцыг хялбарчлах хуулийн төслийг өргөн барьжээ.

Зөвхөн энэ бүгдийн дараа л Оросын төрийн тэргүүн Украины газар нутагт цэрэг оруулах боломжийн талаар ам нээв. Сүүлийн хэдэн өдөр В.Путин Украины талаар мэдэгдэл хийхээс эрс татгалзаж байсан шалтгаан одоо тодорч байх шиг. Одоо түүнийг үгээ нэгэнт хэлсэн гэж үзэж болох нь. Өрнөдийнхэн Кремлийн тэргүүнийг ийм алхам хийхгүй гэж бодож байсан билээ. 2008 онд гадаад улс орнууд Москвад сануулсаар байсан ч Гүржид цэргээ оруулж, таван өдрийн хэмээн нэрлэгдсэн дайн болоод өнгөрсөн юм.

Киевийн шинэ “эрх баригчид” өмнөх Засгийн газрын гэрээ, хэлэлцээг цуцалж, Европын холбоотой тохирсон ярианаасаа буцсан нь оросуудыг ийнхүү хөдөлгөсөн хэмээн үзэж байна. Украины шинэ лидерүүд улс орны нэрийн өмнөөс ярихыг оролдож байгаа ч Украиныг бүхэлд нь төлөөлж чадахгүй байгаагийн зэрэгцээ засаг, төрөө эмхлэх гээд хэтэрхий завгүй байна. Шинэ эрх баригчдад дутагдаж буй хууль ёсны бус байдал нь Кремлийн зорилтыг хялбарчилж байна.

Үр дүнд нь Орос улс геополитикийн хамгийн хүнд ялагдлаа ялалт болгон хувиргахаар оролдох болов. ЗХУ задарсан нь XX зууны геополитикийн хамгийн том гамшиг гэдэгт Путин итгэлтэй байдаг. Украиныг баруун, зүүн хэсэгт хуваах нь алдагдсан нэр хүндээ эргүүлэн олж авахад тустай. Мөн энэ хуваагдал Украиныг Европын холбоо болон НАТО-д элсэх боломжийг хязгаарлах юм. Крымийг Орост нэгтгэнэ гэдэгт итгэх хүн ховор. Гэвч тус хойг бүрэн автономи руу хөдөлж байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Тэгвэл ОХУ тэнд байдаг цэргийн баазууддаа санаа зовохоо болино. Крымийг хяналтдаа эргүүлэн авснаар Путин үндэсний ашиг сонирхлыг хамгаалдаг, цөвүүн цагт сайн ажилладаг хэмээн магтагдаж, хүчтэй лидерийн статус нь бэхжих талтай.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин