Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байна

2018-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
© РИА Новости / Сергей Мамонтов
  Д.ЭНХЭЭ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ины ОХУ-д хийх айлчлал пүрэв гарагт /2018.06.21/ эхлэв. Айлчлалын явцад тэрээр Оросын лидер Влапимир Путин, Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нартай хэлэлцээ хийж, Төрийн Думд үг хэлж, хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрээнд Өмнөд Солонгос, Мексикийн шигшээ багийн тоглолтыг үзнэ. Мун Жэ Ины ОХУ-д хийж байгаа энэ удаагийн айлчлал ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж эхэлснээс нь хойшхи хоёр дахь айлчлал бөгөөд Солонгосын хойгийг зохицуулах хүчин чармайлт идэвхжиж байгаа үед болж байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ.   БНАСАУ-ын эргэн тойрон дахь зохицуулалт Владимир Путин, Мун Жэ Ин нарын хэлэлцээ АНУ, БНАСАУ-ын лидер Дональд Трамп, Ким Жон Ун нарын Сингапурын уулзалтаас хойш хоёр долоо хоног арай хүрэлгүй болж байна. Сингапурын тунхаг бичгийн талаар шинжээчид харилцан адилгүй үнэлж байгаа бөгөөд түүнийг бараг биелэх боломжгүй, Солонгосын хойгийг зохицуулах хүчин чармайлтыг идэвхжүүлэх үүднээс авч үзвэл уг уулзалт нэг л үе шат нь байсан хэмээн нэрлэж байгаа билээ. ОХУ, Өмнөд Солонгосын лидерүүдийн хэлэлцээ энэ чиглэлд хийх дараагийн чухал алхам болох ёстой хэмээн Норвеги, Япон, Өмнөд Солонгост Элчин сайдаар ажиллаж асан, Оросын шинжлэх ухааны академийн АНУ, Канадын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Александр Панов РИА Новости – д мэдээлэв. "Маш цаг үеэ олсон айлчлал, яг л энэ цаг мөчид солонгосын үндсэн асуудлаарх хэлэлцээний цаашдын алхмыг олон талаар тодорхойлно. Тийм учраас ОХУ, Солонгос улсын хувьд үзэл бодлоо харилцан солилцох, дээр дурдсан асуудлаар баримталж байгаа байр сууриа нэгтгэх, магадгүй, ямар нэг хамтарсан алхам товлоход маш чухал” – хэмээн тэрээр өгүүлэв. Солонгосын хойгийг зохицуулах яриа хэлэлцээний хүчин чармайлтыг талархан дэмжиж байгаагаа Москва нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд тэхдээ үйл явц зөвхөн АНУ, БНАСАУ-ын хооронд хоёр талын үндсэн дээр явагдах учиргүй гэдгийг онцлон тэмдэглэсээр ирсэн. “Мэдээж, бид Зүүн хойд Азид аюулгүй, тогтвортой байдлыг хангах хамтын тогтолцоо бүрдүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зэрэг асуудалтай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд цаашид маш идэвхтэй оролцох чиг баримталж, үзэл бодлоо харилцан солилцсоор байх болно” – хэмээн ОХУ – ын Гадаад хэгийн яамны тэргүүний орлогч Сергей Рябков үзэж байна. Мун Жэ Ины ОХУ-д хийх айлчлалын дөнгөж өмнөхөн “Тхэгык” хэмээх код нэртэй дараагийн долоо хоногт болохоор товлогдсон цэргийн сургуулилтыг цуцалсан тухай Сөүл мэдэгдсэнийг шинжээчид онцолж байна. Өмнөд Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлж байгаагаар БНАСАУ-тай хийх яриа хэлцээг амжилттай үргэлжлүүлэхийн тулд үүнийг хийсэн ажээ. Энэ шийдвэрийг америк-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн "Ыльчи-Фридом гардиан" (Ulchi Freedom Guardian или UFG) сургуулилтыг цуцалсаны маргааш нь гаргасан юм байна. Яриа хэлэлцээнд ахиц дэвшил гаргахын тулд цэрэг дайны идэвхжлийг бууруулах ийм алхам хэрэгтэй тухай чухамхүү Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын үр дүнд мэдэгдсэн билээ. Гэхдээ жил орчмын өмнө нийтэд ил тод болгосон солонгосыг зохицуулах Орос-Хятадын “замын зураг” ч мөн иймэрхүү алхамд хамаарна хэмээн шинжээчид сануулж байна. Путин, Мун Жэ Ин нарын уулзалтаар БНАСАУ-ын эргэн тойрон дахь зохицуулалтын асуудлыг хэлэлцэх төлөв байдлыг үнэлэнгээ: - "Бүх салбарт бидний хооронд санал нийлж байгаа болон харилцан ойр байгаа зүйл олон гэдэг нь гарцаагүй. Тийм болохоор айлчлал амжилттай болох нь дамжиггүй, Солонгосын хойгт эхэлсэн яриа хэлэлцээний үйл явцаас ОХУ гарахгүй байх нь маш чухал, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг сайжруулах үйл явц, хойд солонгосын пуужин - цөмийн асуудлыг шийдвэрлэхэд ОХУ зүйл бүрээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг айлчлал маш сайн харуулах болно”  хэмээн Панов өгүүлэв.   Хоёр талын хэлэлцээ ОХУ, Өмнөд Солонгосын лидерүүд үнэ цэнтэй хэлэлцээ хийж, үр дүнд нь хамтарсан баримт бичгүүдэд гарын үсэг зурна хэмээн ОХУ – д Мун Жэ Ины хийж байгаа айлчлалыг тайлбарлангаа Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. "Ерөнхийлөгчтэй үнэхээр ажлын бүтэн өдрийг хамт өнгөрөөнө. Ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хэлэлцээ хийж, албан ёсны арга хэмжээнүүд болж, баримт бичгүүдэд гарын үсэг зурж, олон нийтийн мэдээллийн хэргслүүдэд мэдэгдэл хийнэ” – хэмээн сэтгүүлчдэд Песков хэлэв. Өнгөрсөн удаа Мун Жэ Ин 2017 оны есдүгээр сард ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Дорнын эдийн засгийн форумд оролцож, 15 баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн өмнөд солонгосын ерөнхийлөгч эрчим хүч, тээврийг оролцуулсан “есөн гүүр” бүтээх саналыг ОХУ -д тавьсан билээ. ОХУ хэд хэдэн чиглэлээр Өмнөд Солонгостой хамтарч ажиллах, “есөн гүүр” – ийн санаачилгыг хэрэгжүүлэхэд бэлэн байна хэмээн ОХУ – ын ерөнхий сайд Дмитрий Медведев хожим нь мэдэгдсэн. Эдгээр санаачилгын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэр, өндөр технологи, тээвэр болон бусад салбарт хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх талаар зургадугаар сарын 21-нд болох Мун Жэ Ин, Дмитрий Медведев нарын уулзалтаар хэлэлцэнэ” хэмээн Оросын Засгийн газрын танхим мэдээлсэн билээ. Үүнээс гадна Москвад болох хэлэлцээний явцад ОХУ, Өмнөд Солонгос, БНАСАУ гурвын хамтарсан төслүүдийг мөн авч хэлэлцэнэ хэмээн ОХУ – ын  Гадаад хэгийн яамны тэргүүний орлогч Игорь Моргулов сэтгүүлчдэд танилцуулав. Оросын Хасан, хойд солонгосын Ражин өртөө хоорондын төмөр замын хэсгийг сайжруулах асуудлыг тусгасан “Хасан – Ражин” төсөл болон Ражин боомтын усан онгоцны гурав дахь зогсоолыг ашиглах явдал өнөөдрийн хувьд чухал гол асуудал юм байна. Энэ төслийг "ОТЗ" (“РЖД”) нээлттэй хувьцаат нийгэмлэг БНАСАУ-ын түншүүдтэй хамтран хэрэгжүүлж буй ажээ. Сөүл өмнө нь энэхүү төсөлд оролцож байгаад 2016 онд гарсан юм байна. Өөр нэг төсөл бол БНАСАУ-ын газар нутгаар дамнуулан ОХУ-аас Өмнөд Солонгос руу тавих байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалт ажээ. Урьд нь энэхүү төслийг мөн гурван талын форматаар хэрэгжүүлэх боломжтойг Москва, Сөүлийн эх сурвалжийн аль аль нь үгүйсгээгүй юм. Эдгээр санаачилгыг сэргээх ажил хэр зэрэг хурдан урагшлах нь Умард, Өмнөдийн хэлэлцээний ахиц дэвшлээс шалтгаална хэмээн шинжээчид үзэж байна.   Дан ганц улс төр ч бас биш Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалынхаа явцад төр улсын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд хөлбөмбөгийн үндэснийх нь шигшээ баг Мексикийн багтай хийх тоглолтыг үзнэ. Одоогийн байдлаар өмнөд солонгосчууд тааруухан үр дүнтэй эхний тоглолтын дараа F хэсэгт германуудтай хамт гуравдугаар байрыг хувааж байгаа билээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч айлчлалынхаа өмнө оросын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хийсэн яриандаа тэмцээний явцад өмнөд солонгосын баг амжилтаа сайжруулж ахиулна хэмээн итгэж байгаа илэрхийлсэн. Тоглолт зургадугаар сарын 23-нд “Ростов Арена” (Дон дахь Ростов) цэнгэлдэх хүрээлэнд болно. Эх сурвалж: www.polit.mn    
УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин