Албан тушаалтнуудын шунал хүүхдийн хоолны мөнгө рүү оржээ

2018-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрх ямба эдэлж буй хүмүүс  газрын баялгаа гадныханд арилжиж эх орноосоо урвалаа гэж халаглаж, шүүмжилдэг байсан бол хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс хумсалж, хувьдаа завшитлаа зарим хүмүүсийн ухамсар нь доройтжээ. Монголын төрөөс  хүүхдүүдийг алагчлалгүй олгодог ганц зүйл нь ЕБС-иудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, эрүүл ахуйн шаардлагаас хамаарч таны, миний хүүхэд зохих шим тэжээлээ авч чадаж байна уу гэдэг нь шийдэгдэнэ. Гэтэл “Үдийн цай” хөтөлбөрийн тендерийг атгаж суудаг төрийн зарим албан тушаалтнууд хүүхдүүдийн хоолоор бизнес хийж авлига авдаг асуудлыг АТГ шалгаж эхэлжээ. АТГ энэ сарын 10-нд  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Д.Нэмэхбаяр, ахлах мэргэжилтэн Н.Раднаасэд нарыг  шалгаж  эхэлсэн байна. Тэднийг сургуулийн  “Үдийн цай” хөтөлбөрийн тендерийг шалгаруулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр  байцааж байгаа юм.  Мэдээллийн дагуу Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын гэрт нэгжлэг хийхэд  их хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн байна. Ер нь ч “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой гомдол, санал шүүмжлэл тасардаггүй нь чанартай, шаардлага хангасан нэгнийг нь буцаагаад мөнгөө бариад очсон хэнд ч болов хаалга нь нээлттэй байдаг энэ мэт төрийн зохицуулалтыг хувьдаа ашигласан албан тушаалтнуудтай холбоотой байж мэдэх. Нэг үгээр хэлэхэд албан тушаалтнуудын шуналаас болж чанар, эрүүл ахуй биш “арын хаалга”-аар шалгарсан аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүүхдүүдэд хоол биш хор өгч байгааг ч таашгүй. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үеэр сургуулиуд цайны газаргүй, хоол хүнс хадгалах агуулахгүй, стандарт мөрддөггүй, хоол хүнсэнд илчлэг тооцдоггүй, нүүрс ус давамгайлсан бүтээгдэхүүн хүүхдэд түлхүү өгдөг, тогооч нарын эрүүл хоол хүнсний мэдлэг муу, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний зүйлийг сургууль дотор худалдаалсан зэрэг зөрчил дутагдал маш их байгааг албаны хүмүүс хэлж байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан, улс орнуудын тав хүртэлх насны хүүхдүүдийн шим тэжээллэг хоол хүнсний  хэрэглээний судалгаагаар монгол хүүхдүүд шим тэжээлээр хангалтгүй хоол хүнс хэрэглэдэг нь тогтоогдсоныг энэ үеэр эрдэмтэд хэлж байв. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас саяхан сургуулийн цайны газруудыг шалгахад ихэнх нь эрсдэлтэй гэсэн үнэлгээ авснаас 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн худалдаж байжээ. Мөн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байжээ. Энэ мэтээр хүүхдүүдийн идэж ууж буй хүнсний чанар тааруу байна гэх шүүмжлэлийн зангилгаа авлигаар “арын хаалгаа” нээдэг дарга нартай холбогдож таарах нь. Эх сурвалж: www.polit.mn  
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

5 цаг 24 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

5 цаг 24 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

5 цаг 24 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

15 цаг 40 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

20 цаг 42 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 54 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

22 цаг 29 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин