
“Зууны мэдээ” сонины зургадугаар сарын 18-наас зургадугаар сарын 22-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.
Даваа гариг
https://www.polit.mn/?p=40703“Амьдралын тойрог”
Тайландад угтсан танил инээмсэглэл
“...Тайландад суурьшаад зургаан жил болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг 10 эмнэлгийн нэг “Бумрунград”-д гэр бүлээрээ ажиллаж буй залуусыг “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Бангкокийн төв цэгт буй “Бумрунград” эмнэлгийн угтах танхимд зочдоо хүлээх зуур өөрийн эрхгүй л монгол хүн “хайсаар” байв. Голдуу үндэсний хувцасаа өмссөн арабууд л хөлхилдөж харагдах. Ер нь л олон үндэстний өвөрмөц төрх “солонгорч” байдаг бололтой. Энэ зуур эмнэлгийн бүдэг ягаан хувцастай нэг л танил дотно инээмсэглэлтэй бүсгүй биднийг чиглэж ирсэн нь Б.Лхамсүрэн байв. Бид ч гэлтгүй эмнэлэг бараадаж очсон монголчуудыг ийм л танил инээмсэглэл угтдаг байх гэсэн бодол тээсээр бидний яриа эхэлсэн юм...”
https://www.polit.mn/?p=40675“Leaderships forum”
Д.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийг “Хөгжлийн алтан гурвалжин”-гаар хөгжүүлнэ
“…2016 оны наймдугаар сараас хойш Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхийн хувьд, Хотын даргын шийдвэр, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад анхаарч, зөвлөгөө өгч ажилладаг. Агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх, дэд бүтэц, шугам хоолойг шинэчлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах гээд Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал олон бий. Берлин, Лондон, Нью–Йорк зэрэг хотууд олон зуун жилийн түүхтэй. Хот байгуулалтын чиглэлээр олон асуудлаа шийдсэн. Магадгүй 50 жилийн өмнө бидэн шиг агаар, хөрсний бохирдол гээд олон асуудал тэдэнд байсан байх.. .”
Мягмар гариг
https://www.polit.mn/?p=40770Ярилцах цаг
Ц.Оюунтөгс: Газраа чөлөөлж байгаа айлуудын амьжиргааг сэргээж, нөхөн олговор өгөхөөр болсон
“…Баянхошуунд 350, Сэлбэд 352 хашааны газрыг чөлөөлж байгаа. Нэг хашаанд хоёр айл гэж тооцвол 1400 айл, 3000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байна. Анх Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ хийхдээ Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлогыг нэн түрүүнд авч хэрэгжүүлнэ гэсэн байсан. Гэтэл анх иргэдтэй уулзаж танилцуулахдаа эхлээд тохиролцоно, хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэсэн ч хөрсөн дээрээ буугаагүй. Тендерээр шалгарсан “Тэгш сонголт” компанийнхан 2017 оны дөрөвдүгээр сард үнэлгээ хийж эхлэхдээ эзэнгүй айлуудыг хөршөөс нь, насанд хүрээгүй хүүхдээс асууж гадна талаас нь хэмжилт хийсэн. Ингээд мкв газрыг 60 мянгаар, байшинг нь 200 мянган төгрөгөөр үнэлсэн байсныг иргэд эсэргүүцэж эхэлсэн. …”
https://www.polit.mn/?p=40679Томилолт
Өөрчлөгдсөн 40 жилийг Өвөрмонголоос сурвалжиллаа
“…Хөх хотын хөдөө аж ахуйн хүрээлэнд бид очив. Нийт 12 га талбайтай шувууны үүр хэлбэртэй асар том хүлэмжийг 2012 онд байгуулж, одоогийн байдлаар 6700 төрлийн жимс, ургамлыг нутагшуулаад байна. Усан үзэм, манго, анар, гадил гээд бүх төрлийн жимс, Япон улсын мандарваагаас эхлээд бүх төрлийн цэцэг, ногоог энд ургуулж чаджээ. Түүнчлэн халуун оронд ургадаг 57 төрлийн ургамлыг нутагшуулсан байв. Энэ жил 150 кг жинтэй аварга том амтат гуаг хураан авч Өвөрмонголын хэмжээнд II байр эзэлсэн байна. Энэ том хүлэмжийг бүхэлд нь ердөө 12 хүн хариуцаж арчилж торддог нь технологийн дэвшилтэй салшгүй холбоотой. Тухайлбал, хөрсгүйгээр ургуулах, усаар биш уураар чийгшүүлэх гэх мэт сонин содон технологийг ашиглаж байсан юм…”
Лхагва гариг
https://www.polit.mn/?p=40861Бизнес, хөгжил
Попов: Монголд хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлнэ
“…2013 оноос Монголын компаниуд манай гэрээт борлуулагчаар хамтын ажиллагаатай явж ирсэн.Энэ хугацаанд нийт 150 мянган сэлбэг нийлүүлсэн. Манай Алтайский аймаг нь сэрүүн бүсийн нутаг учраас уур амьсгал нь Монгол оронтой төстэй. Тиймээс манай хөдөө аж ахуйн тоног төхөөрмж нь сэрүүн чийглэг хөрсөнд илүү тохиромжтой.…”
https://www.polit.mn/?p=40869Онцлох улс төр
32:32
“УИХ дахь МАН-ын бүлэг 32, 33-ын гэсэн албан бус фракцад хуваагдаж, Засгийн газраа унагасан. У.Хүрэлсүх 33 бүлэгтэй сүлбэлдэж, Засгийн эргэлт хийж, тэдний дэмжлэгтэйгээр мөн намын даргаар сонгогдсон. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг 33-ын бүлэг хамгаалж, парламентад бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд авч үлдэж байсан удаатай.…”
Пүрэв гариг
https://www.polit.mn/?p=40941Үйл явдлын эргэн тойронд
Ш.Батхүү шоронд, төрд өгсөн банк нь хувьд…
“…2009 онд “Хадгаламж” банк дампуурахад Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. “Хадгаламж” банк бол 100 хувь Ш.Батхүүгийн өмч байсан. “Хадгаламж” банкийг нэгтгэсний дараа Төрийн банк 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан. Түүнчлэн харилцагчдын хувьд аль хэдийнэ 1.7 саяд хүрсэн гэх тооцоо бий. Хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмж олгогддог болсон. Төрийн банк ингэж их хөлжин тэлсний цаана Ш.Батхүүгийн “Хадгаламж” банк байсан. Тэгэхээр Төрийн банк бараг л Ш.Батхүүгийнх гэсэн үг. Гэтэл “эзэн” нь шоронд банк нь хувьд очих ийм л нөхцөл байдал үүсээд байна. Уг нь зүйгээрээ бол “эзэн”-ийх нь асуудлыг эхэлж шийдээд, дараа нь банкийг нь авах нь арай л зөв юм. ….”
https://www.polit.mn/?p=40944Томилолт
Хүрз хэрэглэхгүйгээр мод тарьж, услахгүйгээр ургуулж байгааг үзэв
“…Хятадын хоёр дахь том мөрөн бөгөөд хүн амынх нь тал хувийг тэжээж байдаг Шар мөрөнг гатлан ӨМӨЗО-ы Ордос хотод хүрлээ. Цөлжилт бол газар нутгийн доройтлын хамгийн доод түвшин гэж тодорхойлдог юм билээ. Тэгвэл улс орон бүрт цөлжилттэй тэмцэх ажилд асар их ач холбогдол өгдөг. Ордос хотынхон ч энэ асуудлыг дайраад гарсан. Гарсан гэдгийн учир нь тэд арга шийдлийг нь олсон гэсэн үг. Бид Ордос хотын Хангин хошууны Дугуй тал багийн Амгалан хэмээх газарт байх Хөвчийн элсэн цөлийг 30 жилийн турш засч, ойжуулж байгаа “Элион” корпорацийн үйл ажиллагаатай танилцсан юм. Амьд амьтан үгүй халцгай элсэн манхнуудыг засч тэгшлэн өдгөө ой шугуй болгож чаджээ.…”
Баасан гариг
https://www.polit.mn/?p=41031Хэн нь хэн бэ?
МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрөө МАНАН-гийн бүтээл биш юм уу?
“….Д.Амарбаясгалан эв түнжинг сахиулж чадаагүйн дээр өөрөө намаа бужигнуулж эхлэв. Саяхнаас түүний зэс нь цухуйж байгаа юм уу ааш зан нь гэнэт өөрчлөгдөв, дахин төрсөн хүн шиг үйлдэл гаргах болсон. УИХ дахь намын бүлгээ тоохгүй, хурал зарлахад нь очихгүй. Харин олон нийтийн сүлжээнд попорч, “МАНАН-гаас салах цаг болсон” хэмээн уриалж суудаг болов. МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрөө МАНАН-гийн бүтээл биш юм уу. Бид тэгж л ойлгодог. Харин ч бүр тодоос тод жишээ нь тэр өөрөө байх. 2008 оноос НИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, 2013 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.…”
https://www.polit.mn/?p=41028 Эх сурвалж:www.polit.mnБайр,суурь
Б.Энхбаяр: Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй болгоно
“ Газрын харилцааны бодлогыг нэгдсэн бодлого, арга зүйгээр удирдах ёстой гэсэн зарчмын байр суурийг дэмжиж байгаа. Манай улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэдэг харилцааг зохицуулсан. 2002 онд Газар өмчлөлийн тухай хуулийг баталсан. 1996 онд орон сууцаа өмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэг сая орчим орон сууц, мөн ийм тооны газар өмчлөх, ашиглах эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Эдгээр бүртгэл тус тусдаа, өөр сайд, яамдын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдсан байна. Манай улс нүүдэлчин соёлын уламжлал, иргэншил, түүхтэй. Тэр утгаараа газар дээр гэрээ бариад, дуртай үедээ буулгаад нүүгээд явчихдаг. Газар ба газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн харилцааны уламжлалт суурь ойлголт багатай байсан. Энэ хүрээндээ ч гэсэн газар ба орон сууцаа тус тусад нь бүртгэж явжээ. Одоо бол боломжгүй болсон.….”