Б.Алтанцом: Агаарын хоёр хаалга нээх цэгийг Хятадтай тохирсон

2018-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.АНУ Монгол Улс агаарын зайгаа бүрэн хянах ажиглалтын систем нэвтрүүлснээ олон улсад зарласан. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцомтой ярилцлаа. -Иргэний нисэхийн салбар ADS-P систем нэвтрүүллээ. Ач холбогдол, давуу талыг тодруулахгүй юу? - Манай ИНЕГ-ын   харьяа нислэгийн  хөдөлгөөний үйлчилгээний албан дээр томоохон үйл явдал болж байна. Тэр тусмаа мэргэжлийн хүмүүсийн хувьд хөгжлийн нэг шинэ хуудас  болсон энэхүү үйл явдал бол нислэгийн аюулгүй байдлын албанаас хийж буй томоохон ажлын нэг юм. ADS-P системийг иргэний нисэхийн нислэг хөдөлгөөний үйлчилгээний албанд ашиглах үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Энгийнээр хэлбэл нислэгийн аюулгүй байдлыг одоогийн удирдаж буй системээс хоёр дахин илүү найдвартай болгож байна гэж ойлгож болно. Агаарын хөлгийг газраас харж удирддаг байсан бол сансраас хардаг болсон гэсэн үг. Үүнийг хийхэд амар байгаагүй. Олон жил бэлтгэж, хөгжүүлж ирсэн. -Монголын агаарын замыг бүхэлд нь хянаж байна гэсэн үг үү. Бусад улс орнууд энэ системийг хэр нэвтрүүлсэн байдаг вэ. Манайх аль түвшинд явж байна? -Манайх  Азидаа сансрын аюулгүй байдлын системийг ашиглаж буй зургаа дахь улс болж байна. Үүнийг хийхэд манай инженер техникийн ажилчид их хувь нэмрээ оруулсан. Тэдгээр залуусаараа бахархаж байна. Одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй улс ADS-P системийг нэвтрүүлээд байна. Манай улсыг энэ системийг нэвтрүүлж байгааг олон улсад  маш талархалтай хүлээн авч баярын илгээлт тасралтгүй ирсээр байна. -Энэхүү системийг нэвтрүүлэхэд хэр их бэлтгэсэн бэ. Техникийн дэвшлийг дагаад боловсон хүчний ур чадвар давхар яригдах байх? - “ADS-P” системийг Австрали, Шинэ Зеланд зэрэг арлын улсууд их хөгжүүлсэн байдаг. Тиймээс хүмүүсээ  тэдгээр улс руу явуулж сургаж, туршлага судлуусан.  Үүний үр дүнд  боловсон хүчнээ хангалттай бэлтгэж чадсан гэж хэлж болно. Технологийн дэвшлийг дагаад гадаад хэл болон сансрын холбооны мэдлэг илүү өргөн хүрээнд шаардагдана. “ADS-P” системийг нэвтрүүлснээр ажлыг хөнгөвчилж байгаа. -Удахгүй Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орно. Системийг ашиглахад ямар нэг өөрчлөлт орох уу? -Сансрын хиймэл дагуул, агаарын хөлөгт байдаг тоног төхөөрөмжийг ашигладаг учраас  ямар нэг өөрчлөлт гарахгүй. - Монгол Улс дээгүүр дамжин өнгөрч буй онгоцны тоо өсч байна уу? -Дэлхийд дунджаар 4-5 хувиар өсдөг. Харин Монгол 8-9 хувьтай өсч байна. Энэ нь хоёр том хөршийн  эдийн засаг сайжирч, жуулчдын тоо ихсэж байгааг илтгэж байгаа юм. Мөн Монголоор дамжихад аюулгүй гэдгийг илэрхийлж байна гэж ойлгож болно. -Нисэхийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр гадаадын мэргэжилтнүүд манайхаас сургалт авсан. Тэгэхээр нислэгийн аюулгүй байдлаараа манай улс олон улсад дээгүүр  үнэлэгддэг гэсэн үг үү? - Энэ тал дээр бид бахархалтай байдаг. Дэлхийн 198 улсыг хамарсан Олон улсын Иргэний нисэхийн байгууллага гэж бий. Тэр байгууллагаас өөрийн гишүүн улсуудаа хоёроос гурван жилийн хугацаатайгаар шалгадаг. Энэ шалгалтаар манайх дэлхийн олон улсаас аюулгүй байдлаа хангаж буй байдлаараа 11-т орсон. Азидаа тавдугаар байрт орсон. -Зам тээврийн сайд урд хөршид айлчлахдаа нисэхийн шинэ хаалга нээнэ гэж ярьж байсан. Энэ асуудал аль шатандаа байна вэ? -Агаарын хаалга нээнэ гэдэг амар ажил биш. Улс орны аюулгүй байдал, дотоод бодлоготой холбоотой. Хятадтай хоёр хаалга нээнэ гэж яриад 7-8  жил болж байна. Дээд хэмжээний уулзалтууд хийсний үр дүнд баруун, зүүн гэсэн хоёр цэгээ тохирсон. Шинэ агаарын хаалга нээгдсэнэрэ Монгол дээгүүр өнгөрч буй агаарын хөлгүүдийн аюулгүй байдлын зай зэргээр давуу талууд гарч ирнэ. -Шинэ нисэх буудал хүлээж авах бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ? -Дөрвөн ажлын хэсэг байгуулагдаад бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна. Чиглэл бүртээ төлөвлөгөө гаргаж ажиллаад ерөнхийдөө 90 гаруй хувьтай явагдаж байна. Энэ эрчээрээ явбал оны сүүлээр бэлэн болох боломжтой. -Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах 2010, 2020 оны бодлогод өөрчлөлт оруулсан. Энэ бодлогын гол өөрчлөлт нь юу вэ? -Гол зорилго нь агаарын тээврийн либералчлалыг эрчимтэй явуулья гэсэн санаа юм. Агаарын тээврийг хөгжүүлэхэд тушаа болж буй зарим нэг заалт бий. Жишээ нь, нэг агаарын тээврийн компани ганцаараа үйл ажиллагаа явуулах биш эрх тэгш байя зэргээр өөрчлөлт оруулж байна. -Ирэх долдугаар сард Азийн сайд нарын бага хурал болно. Үүнтэй холбоотой зарим улс руу шууд нислэгтэй болох чиглэлийн ажил хийж байгаа юу? -Ямар ч улс руу шууд нислэг хийх эрх бидэнд бий. Гэхдээ техник технологиос хамаараад  хязгаарлагдмал болж байна. -МИАТ-ыг хувьчлах асуудал яригдаж байна. Та ИНЕГ-ын тэргүүн дэд даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ? -МИАТ-ыг хувьчлах асуудлыг бараг 20-иод жил ярьж байна. Мэргэжлийн хүмүүс бол хувьчлах нь зөв гэж ярьж байна. Гэхдээ яарах хэрэггүй. Хувьчлахын төлөө хувьчлах асуудал биш юм. Иргэддээ ашигтайгаар хувьчлах бүх аргыг бид эрэлхийлж байна. -Тухайлбал, үнэлгээг нь яаж тогтоох ёстой вэ? -Үнэлгээний асуудал их хэцүү. Яг хэзээ гэдэг нь чухал. Улс орны эдийн засагтай холбоотой томоохон судалгаа хийх хэрэгтэй. -Тийзний үнийг бууруулахад ИНЕГ ямар оролцоотой ажиллаж байна вэ? Цаашид бууруулах боломж байна уу? -Зорчигчид тийзний үнийг буулгах ёстой гэдгээс биш бүтцийг сайн ойлгодоггүй. Тийзний үнэ олон зүйлээс шалтгаалдаг.  Долларын ханш  буурвал тийзний үнэ дагаад буух боломжтой. Тийзний үнийг буулгах асуудлыг ганц улс орон дангаараа  шийддэггүй. Эх сурвалж: www.polit.mn
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

5 цаг 24 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

5 цаг 24 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

5 цаг 24 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

15 цаг 40 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

20 цаг 43 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 55 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

22 цаг 29 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин