Дональд Трамп шийдвэрээ яагаад цуцлав?

2018-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын хилийг давж хууль бусаар ирж байгаа бичиг баримтгүй иргэдийг хүүхдүүдээс нь салгаж тусгаарлах хуулийг цуцалсан тогтоолыг баталж гарын үсэг зурсан гэж хэвлэлийнхэн мэдээлжээ. АНУ-ын хилийг зөрчиж байгаа бичиг баримтгүй дүрвэгч иргэнийг хүүхдүүдээс нь  салган тусгаарлах бодлого АНУ-ын ерөнхий прокурор Жефф Сешнс өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль бус дүрвэгсдийн эсрэг чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш хэрэгжиж эхэлсэн юм. Тухайлбал, АНУ-ын хилийг давсан бичиг баримтгүй насанд хүрсэн иргэдийг шорон руу илгээж, хүүхдүүдийг нь Эрүүл мэнд, хүний нөөцийн албаныхан халамжлах асуудлыг хариуцаж байгаа аж. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйлдлийг цуцлах захирамжид гарын үсэг зурсан байна. Учир нь олон орон,болон дотоодын байгууллагууд  АНУ-ын энэ бодлогыг шүүмжилж эсэргүүцжээ. Тэрээр өмнө нь хууль бусаар хил зөрчиж байгаа эцэг эхийг яллахын тулд хүүхдүүдийг нь салгаж тусгаарлах нь зөв гэсэн байр суурийг баримталж байсан юм.   ЭНЭ БОДЛОГЫГ  ХЭРХЭН ДҮГНЭВ   Мексикийн эрх баригчид ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж тусгаарлах бодлогыг цуцалсан тогтоол гаргасныг сайшаажээ. Энэ тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Луйс Видегарая цахим хуудастаа “АНУ-ын Засгийн газар хүүхдүүдийг эцэг эхээс нь салгах энэ зэрлэг, хүнлэг бус үйлдлээ таслан зогсоосон нь сайн мэдээ” гэж бичсэн байна.  Мөн Гватемалийн ерөнхийлөгч Жимми Моралес энэ тухай гаргасан мэдэгдэлдээ Гватемалийн Засгийн газар ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн хүмүүсийг салгах дүрвэгчдийн эсрэг чиглэсэн бодлогыг цуцлах шийдвэр гаргасныг сайшааж байгаагаа онцолжээ.  Вашингтоноос Гондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Хернандес энэ тухай хэлэхдээ “Би их баяртай байна.Азаар эдгээр гэр бүлийг салгахгүй байх шийдвэрийг  гаргалаа. Гэхдээ энэ асуудлын угт нь хүрч ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн энэ  бол их эрсдэлтэй асуудал. Иймээс Төв Америкт илүү боломжийг бий болгохын тулд ажиллах хэрэгтэй. Үүнийг  хөрөнгө оруулах, хөгжил дэвшил,хөдөлмөр эрхлэлт, орлогын өсөлт бий болгох боломж гэж харж болно гэж хэллээ. Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела АНУ-ын бичиг баримтгүй дүрвэгсдийг хүүхдүүдээс нь тусгаарлах бодлогыг  эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр ”Хүн төрөлхтөн АНУ-ын өмнөд хил дээр хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байгааг зөвшөөрч чадахгүй. Түүнчлэн “Улс орны төрийн тэргүүн удирдагч болсны хувьд хүний эрхийг, ялангуяа, хүүхдийн эрхийг хүндэтгэх аргыг хайх үүрэг бидэнд ногдож байна” гэж твиттертээ  жиргэсэн байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын дүрвэгсдийн эсрэг хэрэгжүүлж байгаа үйлдэл бол зөвшөөрч боломгүй үйлдэл гэж үзэж байна гэв. Үүнээс гадна АНУ-ын агаарын тээврийн онгоцны таван компани ерөнхийлөгч Дональд Трампын энэ бодлогыг эсэргүүцэж, гэр бүлийг салгах биш нийлүүлэхийг шаарджээ. Тухайлбал, “American Airlines, United Continental Holdings”, “Frontier Airlines”  компани Засгийн газраас дүрвэгсдийн эсрэг чиглэсэн ажиллагааны улмаас эцэг эхээс нь салгасан хүүхдүүдийг зөөвөрлөхдөө тэдний хөлөг онгоцыг дайчлахгүй байхыг хүсч байгаагаа уламжилсан байна. Мөн  “Delta Air Line, “Southwest Airlines”компани  ерөнхийлөгч Дональд Трампыг  энэ бодлогыг цуцалсан тогтоолд гарын үсэг зурсны дараа хүүхдүүдийг эцэг эхээс нь салгасан  ажиллагаанд оролцуулахгүй байхыг шаардсан мэдэгдэл гаргасан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

8 цаг 6 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

8 цаг 6 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

8 цаг 6 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06