Улсын наадмыг бойкотлоно гэв үү

2014-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЖАРГАЛСҮРЭН

Алив зүйлд хэм хэмжээ гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан юм бүхэн утгаа алддаг гэдэг. Тэгвэл Монголын морин спорт уяачдын холбоо гэгч байгууллагыг атгаж байгаа хэдэн манлай, алдарт цол зүүсэн нөхдүүдийн даврал бүр гаарч байх ёстой савнаасаа нэгэнт хальжээ. Тиймээс холбооных нь үйл ажиллагаа утгаа бүрэн алдаж. Сүүлийн жилүүдэд тус холбооныхон жилийн дөрвөн улирал ээлжилдгийг ч мэдрэхээ байсан шиг.

Хахир өвөл, хатсан хавраар морин уралдаан зохион байгуулж хууль дүрэмгүй мэт зугаацах болсон. Хатуухан хэлэхэд мал, хүүхдийн хувь заяагаар тоглодог болсон гэж болно.

Хорин жил зоргоороо уралдлаа шүү дээ. Түүнийхээ хүчинд олон хүн авдаг цол гуншингаа зүүж амжсан байдаг. Яг өнөөдөр гэхэд төр, засгаас шийдвэр гаргасныг тоож үздэггүйчүүдийн эхний эгнээнд тэд жагсаж байна. Сая зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхийн халдвар дэгдсэнтэй уялдуулан Дүнжингарав болон Өвөрхангай, Өмнөговьд болох хаврын морин уралдааныг цуцлах тухай Засгийн газар шийдвэр гаргалаа. Үүнд нөгөө цол хэргэмтэй хэдэн нөхөд тун их бухимдацгаасан шиг байгаа юм. Юу юү гэнэ вэ. “Уяач бидний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийлээ. Тийм болохоор бид улсын баяр наадмаар морио уралдуулахгүй. Эрийн гурван наадмаас морийг нь хасна. Бүр энэ зуных байтугай хойтонгийн том баяраар морь уралдуулахгүйн төлөө ажиллана” гэжээ. Энэ үгийг сонсохуйд сэтгэл гонсойх биш харин ашгүй гэж бодогдов.

Өөрсдийгөө манлай, алдартнаар өргөмжлүүлж амжсан бүлэг нөхөд эрлийз голдуу адуу цуглуулж хүчит тэжээлээр бордон, эм тариагаар “нүдэж” хэн нэгэнд мөнгө авлига өгч уяа сойлгыг нь тааруулаад уралдуулж түүнийгээ ашиг хонжоо, алдар нэрийнхээ бизнес болгосон. Тэр нь наадмыг ардын наадам нэрнээс салгачихаад байна. Яагаад гэвэл улсын баяр наадамд гэхэд бэлчээрийн адуу уралдах боломжийг хаасан гэж болно. Сав л хийвэл өндөр бооцоо, мөрийтэй уралдаан зохион байгуулдаг. Өвөл, хаврын хатуу цагаар морин уралдаан зохион байгуулахыг хорьсоор байтал энэ жилийн сар шинээс өмнө орон нутагт 70-аад том, бага уралдаан болжээ. Эдгээр уралдааны үеэр 3623 хүүхэд уралдааны замд гарснаас 22 нь унаж хүнд, хөнгөн гэмтсэн тухай Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээлэлд дурдсан байна.

“Талын хүлэг” уяачдын галын тэргүүн, Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн нарын хэсэг нөхөд хаврын уралдаан цуцаллаа гэж уур уцаараа барахдаа “Мянган жил морьтойгоо” гэдэг нэртэй хөдөлгөөн зохион байгуулснаа зарлаж ийм байдлаар хандах юм бол бид цаашдаа улсын наадамд уралдахгүй гэлээ. Бид гэдэгт лав жирийн малчин уяачид ороогүй байх. Харин төр, засгийн өндөр албанд сууж буй мориор хичээллэгсэд багтаж байгаа биз. Ер нь Ц.Дуламсүрэн манлайн толгойлж байгаа ажил ММСХ-ныхны санаа гэж ойлгоход юу нь буруудахав. Морь ярьж монгол наадмыг улстөржүүлж байгаа зарим нөхдийн яаж хөрөнгөжснийг ярьвал ярих л байна.

Төр, засгийн хяналт сулыг далимдуулж улсын юмыг өөрийн болгосон нэг хэсэг ч бий. Тун түвэггүй баяжсан гэж болно. Тэгээд өөрөө зовж зүдэрч байж олоогүй болохоор олсноо үрэх зарахдаа сэтгэл нь өвддөггүй юм гэдэг. Үүний нэг жишээ морь малын панз үсэргэх юм уу даа. Үүнийг хэлэхдээ хувийн өмчийг үзэн ядаж, хөрөнгө зоорьтой хүнд атаархсан сэтгэлгээгээр биш өөрсдийг нь хэний ч санаанд оромгүй хачин мулгуу ухаан гаргаад байгааг нь буруу гэж хэлмээр байгаа юм. Ер нь тэр манлай, гавьяат болоод байгаа нөхдийн зарим нь наймаа хийх, бай мөрий тавьж наадахаас морины уяа сойлгын эрдэмд хэр суралцсан байдаг бол. Маруухан ч биз. Морины хөлсийг хусахдаа хаанаас нь эхэлдгийг мэддэг нь хэд бол. Сүүлийн үед морь үнэ цохиж авах бэнчинтэй л бол манлай, алдарт уяач болж болдог гэсэн ойлголт бий боллоо. Г.Батхүү, М.Энхболд, Д.Бат-Эрдэнэ нарын жишгээр гэсэн ч болно. Энэ байдлыг өөгшүүлэн дэмжигчид тэднийг морин соёлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж цол хүртээж байгаа гэх юм билээ. Тэгвэл тэдэнд “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг таарах цол байна шүү дээ. Уяач гэдэг эрхэм нэрийн салхи нэр бүхий нөхдүүдээс их холуур сэвэлзээд байгаа юм.

Жинхэнэ уяач Д.Онон, Г.Сандуйжав, Д.Даваахүү, Ц.Хэнмэдэх нар тэр “Мянган жил морьтойгоо” хөдөлгөөнд оролцоогүй байх гэж найдъя. Гэхдээ тэднийг холбооных нь зүгээс та нар эрлийз адуу, бас хүний олон хурд уяж сойж байж алдар цол хүртээ биз дээ гэж дарамтлах маягийн юм болдог болохоор үгийг нь дагахаас өөр аргагүй байж мэднэ. Ерөөсөө монгол морин уралдаан гэдэг чинь спорт биш үндэсний соёл юм. Гэтэл ММСХ гэгч гарч ирээд монгол төрхийг нь гадны соёл-спортын  төрөлтэй хольж хутгачихаад байгаа хэрэг. ММСХ нь Ази болон дэлхийн морин спортын холбооны гишүүн болсон юм билээ. Тэр тив, дэлхийн холбоод бол зөвхөн морин тойруулгад бооцоот уралдаан зохион байгуулдаг л байгууллага юм. Тиймээс Монголын морин соёлыг гадныхтай хутгаж завхруулах нь огт буруу. Харин ММСХ-ныхон нэр усандаа зохицуулж морин тойруулгаа байгуулчихвал зөв юм биш үү. Тэгэхгүй бол монгол морин уралдааны хөгжлийг буруу тийш нь чиглүүлээд байна. Урьд нь байсан “Монгол адуу нийгэмлэг” гэж байсныг сэргээвэл үндэсний морин соёлоо дэмжихэд илүү тустай байх.

Бас нэг санаа бол аль нэг спорт холбоог улс төрөөс холын хол байлгамаар байгааг ММСХ-ны өнөөгийн үйл ажлаас харж болмоор санагдана. Эцэст нь хэлэхэд морио өөрөө уядаггүй “уяач” нэртэй нөхөд улсын наадмаар уралдахгүй бол бүр сайн. Харин тэд наадмаас морин уралдааныг хасч ч чадахгүй. Монгол морин уралдааныг спорт гэж эндүүрэхээ больё. Баяр наадмыг бойкотлох тухай ярих, хөдөлгөөн гаргагчдын далд санаа ч бүтэхгүй. Наадам болдгоороо л болно. Харин наадам монгол төрхөндөө орох нь гэж жирийн уяачид, малчдаас эхлээд олон хүн баярлаж байгаа шүү.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

13 цаг 41 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

13 цаг 46 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

18 цаг 20 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

18 цаг 20 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17