Эмч ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарлана

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ПУНЦАГХОРЛОО Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна талбайд суулт зарлалаа. Энэхүү жагсаалаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах хэрэгтэй гэж үзээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Зоригийг ажил үүргээ хүлээлгэн өгөхийг шаардлаа. Эмч нар нийт ес хоногийн хугацаатай жагсаал хийн, үсээ хусч тэмцэн ажил хаялтын өмнөх суултыг зарласан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээр”-ийг  зөвшилцсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн юм. Энэ нь аливаа хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байгаа тул энэхүү жагсаалыг хийж байгаа аж. Нэгдүгээр эмнэлгийн ҮЭ-ийн хорооны нарийн бичиг Э.Оюунбилэг “Бид эмч болохын тулд олон жилийн турш суралцан, дадлагаждаг. Гэтэл ажлын ачаалалтай, хүнд нөхцөлд ажилладаг бидний хувьд цалин хангалтгүй байдаг. Монгол Улсын цалингийн дундаж хэмжээ 996 мянга байдаг гэж үздэг. Гэтэл бид цалингаа 50 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэхэд энэ хэмжээнд хүрэхгүй. Өнөөдөр нэг сувилагчид ойролцоогоор 30 ор ногдож байна. Нэг сувилагч 3-4 сувилагчийн ажлыг хийж байна” гэсэн юм. Тэд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр”-ийг бүртгэхгүй бол 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин