Б.Бямбадорж: Нэхэж уралдахад олон юм бодогдлоо

2014-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

ОХУ-ын Сочи хотноо болж өнгөрсөн өвлийн олимпод гүйлтийн цанын эрэгтэй 15 км-ын зайд эх орноо төлөөлөн оролцсон ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадоржтой ярилцлаа. 

-Хагас зуун жилийн түүхтэй Монголын өвлийн спортынхны буухиаг олимпийн дэвжээнд таслаагүй танд баяр хүргэе. Сочи олимпийн талаарх сонин сайхнаас хуваалцахгүй юу? 

-Бүх зүйл гайхалтай. Үзэж харсан энэ олон юмнаас юуг нь ярихаа сайн мэдэхгүй байна. Ямартай ч миний мэдэх хамгийн гоё олимп байлаа. Тамирчин хүн болсных хүсэн хүлээсэн тэмцээндээ орж үзлээ. Энэ бол ховор аз завшаан.

-Таныг Сочи руу явахын өмнө тавьсан асуултаа эргээд асуучихаж болох уу?

-Тухайн үед анхаарал сайн төвлөрөхгүй байсан. Юу асуусан билээ.

-Олимпийн оноо цуглуулах цуврал тэмцээнд таниас гадна Монголын хоёр тамирчны нэр нэлээд дээгүүрт дуулдаж байлаа. Тэд яагаад олимп руу яваагүй вэ?

-Би нарийн зүйлийг сайн мэдэхгүй. Миний мэдэж буйгаар олимпод орохын тулд цаначид олон улсын цуврал тэмцээнд босго 300 оноог давуулах ёстой. Би гүйлтийн цанын 15 км-ын зайд олимпийн босго оноог нэлээн эрт хамгаалсан хүн.

-Та олимпийн эрхийг гартаа хийсэн хэрнээ цуврал тэмцээнд дахин орсон байх аа?

-Олимпийн эрх авсан тамирчин цуврал тэмцээнд дахин оролцож болохгүй гэсэн журам байхгүй. Би амьхандаа Сочигийн олимпод 30-50 км-ын зайн төрөлд нэмж эрх авах санаатай цуврал тэмцээнүүдэд орсон юм. Гэвч би олимпийн эрх авахад долоон секунд хожимдсон хүн дээ. Азгүй гэхэд хаашаа юм. Хэрэв би долоон секундын өмнө бариалсан бол Сочид цанын хоёр төрөлд уралдах байлаа. Түүнчлэн гүйлтийн цанын 15-ын зайд өөрийн улсаас нэг тамирчин дагуулж орох эрхтэй байсан юм. Хэрэв тэр гараа амжилттай болсон бол ОУХМ Б.Гэрэлт-Од, Т.Доржготов нарын аль нэг нь надтай хамт өвлийн олимпод оролцох байлаа.

-Цанын спортод хэзээнээс ноёрхогч Норвегийн тамирчдын талаар та ямар бодолтой явдаг вэ. Манайхан тэднээс сурах зүйл их биз?

-Тэгэлгүй яахав. Тэд энэ олимпод жинхэнэ хаан нь байлаа. Замын эхлэл, төгсгөлд ямар тактик гаргаж түрүүлснийг та нар харсан биз. Би олон улсын тэмцээнд багагүй оролцсон, өөрийгөө муугүй цаначин гэж боддог. Гэвч дэлхийн шилдэг тамирчдын араас нэхэж уралдахад их зүйл бодогддог юм байна. Өнгөрсөн өдрүүдэд норвегичууд хэрхэн илүүрхэв. Тэр дундаа гүйлтийн цанын 30 км-ын зайд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг дурдах нь зүйтэй. Тактик давамгайлсан уралдаан гэдэг чинь тэр байхгүй. Тэд гараанаас гарахдаа тийм ч дайчин байгаагүй юм. Замын дунд үед ч мөн ялгаагүй. Харин бариа ойртмогц нөгөө гурван цаначин гайхамшигтай таягдаж орхих нь тэр. 

-Цанын спортод өндөр амжилт гаргасан тамирчдыг анзаарахад нэлээн нуруулаг талдаа байх шиг санагддаг?

-Магадгүй тэдний биеийн хэв маяг цанын спортод биднээс илүү тохирдог байж мэднэ. Европ тамирчид голдуу 185-аас дээш өндөртэй.  

-Харин та?

-Миний биеийн өндөр 175 см. Гэхдээ Японы цаначид надаас нуруугаар намхан. Би  Азид өөрийгөө намхан гэж боддоггүй. 

-Энэ олимпод Монголын цаначдад тулгамдсан зүйл юу байв?

-Цанын тамирчдын дийлэнх нь цана тосолгооны бүхэл бүтэн мэргэжлийн багтай олимп, дэлхийн аваргад ордог. Түүнчлэн цанын ул хэсгийг ямар брэндийн тосоор тосолсноос шалтгаалж амжилт нь ахидаг жамтай. Олимп эхлэхийн өмнө Ч.Отгонцэцэг бид хоёрт “Start” фирм гараа сунгаж, мэргэжлийн тамирчдын хэрэглэдэг тосыг хэрэглэж бид уралдсан. Харин жирийн бэлтгэл дээр бол байдал өөр л дөө. 

-Тосны үнийг сонирхож болох уу?

-Ганцхан удаа түрхэх тосны үнэ 160 евро. Чанараасаа хамаарч үнэ нь янз бүр байдаг.

-Таны уралдсан зайд хэдэн орны тамирчин оролцсон бэ. Зарим хэвлэлээр олон зөрүүтэй тоо дурдаад байсан?

-Миний уралдсан 15 км-ын зайд 92 тамирчин өрсөлдснөөс би 80 дугаар байрт орлоо. Өмнө нь манай цаначид Ванкуверын олимпод 86 цаначнаас 82-т хурдалж байсан юм билээ. Энэ амжилтыг ахиулсандаа баяртай байна.

-Та хэдэн тамирчны араас гарч уралдсан бэ?

-Цаначид 30 секундын зайтай гараанаас цувж гардаг. Би гэхэд л 85 тамирчны араас гарсан. 

-Таны унаж хурдалсан цана аль фирмийнх вэ?

-“Fischer” фирмийнх. 

-Цаг агаар таны амжилтад нөлөөлсөн үү?

-Хамгийн хэцүү нь уралдааны зам. Бэлтгэл дээр арай ийм байгаагүй. Ус цас холилдсон замд уралдахад хэцүү байсан. Бид Монголд -20 гаруй хэмийн хүйтэнд уралддаг байсан. Гэтэл Сочид +10 хэмийн дулаан байх жишээтэй.  

-Та Монголын тугийг олимпийн нээлтэд авч орсон. Энэ талаараа ярихгүй юу?

-Олимпийн хаалтад ч туг барих эрх надад оногдсон. Олон мянган хүний өмнө эх орныхоо тугийг барьж орно гэдэг маш хариуцлагатай бөгөөд хүнд даалгавар. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ олимпийн нээлтэд оролцохдоо Монголын тугийг ганц гартаа барьж, нөгөө гараараа олон түмэн рүү даллаж байсан хэмээн манай хэд намайг явуулдаг юм байна. Тэгээд би ганц гартаа туг барих гэтэл эгээтэй л газар алдчихаагүй.

-Сочи өвлийн олимпиос хамгийн сонирхолтой тэмцээнийг нэрлэ гэвэл?

-Эрэгтэй хоккейн алтан медалийн төлөөх тоглолтыг хэлэх байна. Би бага байхын Канадын багийг дэмждэг байсан. Үнэнч хөгжөөн дэмжигч нь гэх үү дээ.

-Аль нутгийнх билээ?

-Би Булган аймгийн Бугат сумын унаган хүү. Манай нутгаас өвлийн спортын олон мундаг тамирчин төрж гарсан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу? 

-Манайх хэдхэн сарын өмнө шинэ хүнтэй болсон. Намайг олимпийн оноо цуглуулах тэмцээнд оролцож явах үеэр хүү маань төрсөн. Одоо гурван сартай. Хүүдээ Төгсбилэг гэдэг нэр хайрласан. Харин эхнэр маань энэ жил Анагаах ухааны их сургуулийг төгсөнө. Цэнгэлзаяа гэдэг. Энэ дашрамд намайг уралдаан тэмцээн гээд завгүй байхад ар талыг найдвартай авч явдаг ханьдаа болон ЦЕГ-ын Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэс, “Хүч” спорт хороо, МҮОХ, ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвийн нийт албан хаагчддаа баярласан талархсанаа илэрхийлье.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

13 цаг 41 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

13 цаг 46 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

18 цаг 20 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

18 цаг 20 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17