Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олон улсын боксын холбооны Дэд Ерөнхийлөгч, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Сериз Конакбаев тэргүүтэй төлөөлөгчдийг 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ноён Сериз Конакбае, энэ жил Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөний 70 жил, Монгол боксчин олимпийн наадмаас анх удаа медаль хүртсэний 30 жил/Сөүл-1988 - Н.Энхбат/, Монгол боксчин олимпийн аварга болсны түүхт 10 жил/Бээжин-2008 - Э.Бадар-Ууган/-ийн ой тус тус тохиож буйд баяр хүргэв.
Мөн боксын спортыг түлхүү хөгжүүлэх, боксоор хичээллэгч, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллах тухай санал бодлоо солилцов.
Дашрамд дурдахад энэ сарын 20-24-ний өдрүүдэд "Аса цирк"-т "Улаанбаатар цом - 2018" Олон улсын боксын тэмцээн зохиогдож байгаа бөгөөд, нийт 14 улсын "ширэн бээлийтнүүд" өрсөлдөж байна.
Эх сурвалж: www.polit.mn