ҮМТ: АН Захиргааны ерөнхий хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.САРАНГЭРЭЛ Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт хийх төсөлтэй холбогдуулж Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны Хууль зүйн бодлогын зөвлөл, Төрийн байгуулал нутгийн дэвсгэрийн удирдлагын зөвлөлийн төлөөлөгчид хамтран өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ. Тэд дээрх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүдийн байр суурийг хүргэе.   Д.Оросоо: Олон нийтээс нуух гээд түр хойшлуулчихлаа /Ардчилсан намын Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга/ -Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлаас түр хойшлуулсан нь үүнийг шийдэх гарц биш, харин олон нийтийн шүүмжлэлээс нууж байгаа хэрэг юм. Засгийн газар энэхүү төслөө бүрэн татан авсан тохиолдолд л энэ асуудал шийдэгдсэн гэж үзэж болно. Энэхүү хуулийн төсөл нь юун түрүүнд Монгол Улсын Үндсэн хууль цаашлаад олон улсын хүний эрхийн гэрээ конвенц, хэм хэмжээнд харшилж байгаа юм. Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд хүн хуулиар хамгаалуулах эрхтэй, эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын иргэн шүүхэд хандах эрхгүй болж байгаа нь хүний эрхийг зөрчсөн, эрх зүйн баталгааг дордуулсан зүйл юм. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрхийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх хэмээн хуваарилсан байдаг ч 2000 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газар бүхэлдээ Их Хурлын гишүүдээс бүрдэх болж, парламентын хяналт гэдэг зүйл байхгүй болсон. Гэтэл Засгийн газар парламентын хяналтыг үгүй хийчихээд шүүх эрх мэдлийн хяналтаас гарахыг эрмэлзэж байна. Засгийн газрын гаргасан шийдвэр шүүхээр хянагдахгүй байна гэдэг нь хаана ч захирагдахгүй дур зоргоороо үйл ажиллагаагаа явуулах нөхцлөө бүрдүүлсэн хэрэг юм. Бидний болгоомжилж буй зүйл нэг бол энэхүү хуулийн төсөл нь Засгийн газрын ойрын үеийн шийдвэрүүдийн нэг болох өмч хувьчлалтай холбоотой  гэж хардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өмч хувьчлалтай холбоотой шийдвэр гаргавал шүүхээр хянагдах боломжгүй төдийгүй цэвэр улс төрийн бэлэн хуваах системээр шийдэх гэж байгаа хэрэг юм”   Б.Гарамгайбаатар: Баяр наадам далимдуулж хийх гэж байна /Ардчилсан намын төрийн байгууллын нутаг дэвсгэрийн удирдлагын бодлогын зөвлөлийн дарга/ -“Бид хардах эрхтэй.Төрийн өмчийн хорооноос зарласан энэхүү өмч хувьчлалын асуудал, захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг хийсний дараа хэрэгжих магадлалтай байна. Энэ нь тухайн аж ахуй нэгжид ажиллаж байгаа иргэдийг өмч хувьчлалтай холбоотой асуудлаар маргаан үүсгэх эрхгүй болгож байгаа юм. Үүнийг УИХ, Засгийн газар хэлэлцэхдээ баяр наадам,нөхөн сонгуультай зэрэгцүүлэн иргэдийн анхаарлаас гадуур шийдэж байгаа нь шударга бус байна.   Б.Ган-Очир: Хууль батлагдвал иргэд хохироод үлдэнэ /Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн/ -Ард иргэдийн анхаарлаас гадуур Захиргааны хуульд өөрчлөлт оруулж байгаа нь хуульчлагдсан тонуул дээрэм гэж бид үзэж байна. Хэрэв хууль батлагдвал хэн ч, яаж ч чадахгүй. Ерөнхийлөгч  хориг тавиад нэмэргүй, цаана нь ард түмэн хохироод үлдэнэ.Хамгийн гол зүйл нь Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Засгийн газар хэмээх байгууллага, түүнийг дагасан орон нутгийн засаг захиргааны төв байгууллагууд бүгд гаргасан шийдвэртээ хариуцагч биш болно. Ийнхүү Ардчилсан нам Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Үндсэн хуулийн зөрчилтэй, засаглалын тогтолцоог гажуудуулахад чиглэсэн хэмээн үзэж энэхүү хуулийн төслийг дэмжихгүй, өөрсдийн байр сууриа хатуу хамгаалана гэдгээ илэрхийллээ. Эх сурвалж: www.polit.mn
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

5 цаг 21 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

5 цаг 21 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

5 цаг 21 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

15 цаг 37 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

20 цаг 40 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 52 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

22 цаг 26 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин