ҮМТ: “Оюутолгой”-г шалгах ажлын хэсэгт хүндрэл учирч байна гэв

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЙГАЛЬ “Оюутолгой” төслийг шалгах ажлын хэсэгт иргэний нийгмийг төлөөлж орсон зарим гишүүд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр “Бид Оюутолгой ордыг Монголын талд ашигтайгаар 51-ээс дээш хувь эзэмшүүлэх, мөн Монгол Улсад Оюутолгойн ордыг дагасан  дагавар хотыг Өмнөговь аймагт байгуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид “Оюутолгой” компанийн төв оффисын үүдэнд  арав хоногийн турш иргэдийн гарын үсгийг цуглууллаа. 8000 гаруй иргэн бидний санаачлагыг дэмжиж гарын үсэг зурсан” гэв. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх, мөн Оюутолгойн гэрээний үр дүнг чуулганаар хэлэлцэхээс өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай сэтгэцийн үзлэгт хамруулахыг  шаардсан бичгийг хүргүүлж байгаа юм байна. Улсаа аврах ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Оюутолгой төслийг шалгах ажлын хэсэгт хүндрэл учирч байгаа. Тухайлбал, Геологийн төв лаборатори “Оюутолгой” компанитай нууцын гэрээ байгуулсан асуудлыг МХЕГ-ын дэд дарга нууц хуралдааны үеэр ярьсан. Өөрөөр хэлбэл, нууцын гэрээ байгуулсан нэрээр ажлын хэсгийн гишүүд болон МХЕГ-т мэдээллийг гаргаж өгөхгүй, дээжийн шинжилгээний мэдээллийг Геологийн төв лабораторид гаргаж өгөхгүй байна гэж хэлж байсан. Алт, мөнгө, зэс гурвыг л олборлож байгаа гэх боловч бусад 21 элементийг улсын хилээр хууль бусаар гаргаж байна гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, улсын хилээр 62 тэрбум төгрөгийн молибденийг хууль бусаар гаргасныг  МХЕГ-аас тогтоосон юм. Гэтэл холбогдох албан тушаалтнуудыг худал мэдээлэл тараасан гээд шүүхэд өгчихлөө. Хөрөнгө оруулагчид  76 гишүүнд захидал явуулж, татварын 20 хувийг  таван хувь болгох, зарим тохиолдолд тэглэх гэх мэт өөрсөддөө ашигтай хууль гаргуулахаар лобби хийх гэж байсныг УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдэгдсэн шүү дээ. Монголд төр байхгүй болчихсон байна. Суурин дээрээ хэд эргэдэг энэ гишүүдийн сэтгэц мэдрэлийг шалгуулах шаардлагатай. Гаргасан хуульдаа хяналт тавьж, хариуцлага хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнч байж чадахгүй байгаа хүмүүсийг халах цаг нь болсон” гэлээ.   Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин