С.САРУУЛ
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Д.Нэмэхбаяр, ахлах мэргэжилтэн Н.Раднаасэд нарыг сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн тендерийг шалгаруулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэднийг зургадугаар сарын 10-наас эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд гэрт нь нэгжлэх хийхэд их хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn