Лицензийн шалгалтыг энэ сарын 25, 26-нд авна

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензийн шалгалтыг  энэ сарын 25, 26-ны өдрүүдэд авах гэж байгаатай холбогдуулан  бүртгэлийн хуваарь болон лицензийн шалгалт өгөх, эмчлэх эрхийн лицензийг хэрхэн сунгуулах тухай дараах мэдээллүүдийг хүргэж байна.  Шалгалтыг цахим болон цаасан хэлбэрээр сонгон өгч болох бөгөөд цахим шалгалт зургадугаар сарын 25-нд 09:00-17:00, цаасан шалгалтыг  зургадугаар сарын 26-нд 09:00-17:00 цагийн хооронд авна гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлж байна.   8000 ГАРУЙ ШАЛГАЛТЫН СОРИЛЫГ ЦАХИМД БАЙРШУУЛСАН ГЭВ   2017 - 2018 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг есөн чиглэлээр нийт 3.092  оюутан суралцан төгсч байгаа аж. Эдгээр төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу лицензийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв хэд хэдэн шинэ дэвшилтэт онцлогтойгоор авдаг болжээ. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд  ЭМЯ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүд, нийгэмлэг холбоод, анагаахын боловсрол олгох их, дээд сургуулиудын сургалтын алба, ЭМХТ гэсэн тал бүрийн төлөөллийг оролцуулан  амжилттай зохион байгуулсан  байна.  Энэ жилийн тухайд  шалгалтын сорилын сан болох  8.707 сорилыг ЭМХТ-ийн сайт дээр байршуулсан байна. Үүнээс  гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан дүг­нэлт гаргуулсан уч­раас шалгалтын даалгав­рууд илүү чанартай болжээ. Өөрөөр хэл­бэл, шалгалтанд алдаатай,  буруу сорил ашиглаг­даагүй байна.   Ингэснээр өм­нөх жилүүдэд оюут­нуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худал­дан авах зэрэг санхүүгийн дарамт үгүй болжээ.   ЛИЦЕНЗИЙН ШАЛГАЛТЫН ДҮНГ МАШИНААР ЗАСДАГ   ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэгээс шалгалтын  талаар тодруулахад ”Энэ жилийн хувьд шалгалтын дүнг төгсөгчдийг шал­галтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудын сур­галтын алба, мэр­гэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулдаг. Дүн нь шууд автоматаар ЭМХТ-ийн сайт дээр байршдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн нь автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүйгээр зохион байгуулсан гэж үзэж байна”  гэв. Төгсөгчдийн дунд шалгалтын дүнд эргэлзэх явдал гардаг байсан бол энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, олон талын төлөөллийг оролцуулан “Realtime” технологийг ашиглан автоматаар гарган дүнг нь тэр дороо дүн сайт дээр байршихаар зохион байгуулдаг болжээ. Энэ нь энэ жилийн шалгалтын гол онцлог, дэвшил  болсон төдийгүй дээрх бүх үйл ажиллагаануудын үр дүнд шалгалт ил тод болж  стандартын дагуу явагдлаа хэлж сэт­гэл ханамжтай байна. Нөгөөтэйгүүр, шал­гал­танд тэнцсэн төгсөгч­дөд мэргэжлийн үйл ажил­лагаа эрхлэх зөв­шөө­рөл гартал сайт дээр тавигдсан дүнг ашиглан ажлын байранд шууд очих боломжийг бүрдүүлсэн байна.   ЛИЦЕНЗИЙН ШАЛГАЛТАНД ОРОХЫН ТУЛД ЮУ АНХААРАХ ВЭ?   -Хоёр жилийн хугацаатай лицензийг яаж  таван  жилээр сунгуулах вэ? -Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн их эмч нар эхний нэг жилийг нэгдүгээр  шатлалын эмнэлэгт, дараагийн жилийг хоёрдугаар  шатлалын эмнэлэгт ажилласнаар эмчлэх эрхийн лицензийг таван жилээр сунгуулах боломжтой. -Одоо бүх бүртгэл цахимаар явагддаг болсон. Дахин шалгалтад орохдоо хэрэглэгчийн нууц үг, кодны аль нэгийг мартсан бол хэнд хандах вэ? -Эрүүл мэндийн хөгжлийн төвийн лиценз хариуцсан мэргэжилтэн эсвэл цахим сүлжээ хариуцсан мэргэжилтэнд ажлын өдрүүдэд 8-17 цагийн хооронд хандах боломжтой эсвэл 70128801 утсаар зөвлөгөө авч болно.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин