Цахим дэлгүүрийн эхний бараа бичгийн цаас

2014-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор дуусгаж, гүйцэтгэгчдийг нь тодруулахыг Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газарт даалгаад байгаа юм. Ажлын явцын талаар өчигдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэв.  Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодруулав.

-Энэ жил хэдэн тендер зарласан бэ. Эхний үр дүн юу байна?

-“Шилэн тендер-1”, “Шилэн тендер-2” арга хэмжээг зохион байгуулах төслийн задаргаа, мөн орон нутгийн нэгжүүд дээр явагдах худалдан авах ажиллагааны арга хэмжээний жагсаалтыг Монголын компаниудад тарааж өгсөн. Улсын хэмжээнд энэ жил 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 багц төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас 141-ийг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцана. Өнөөдрийн байдлаар 47 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарласан. Энэ бүгд цахим хэлбэрээр явагдсан. Нэг тендерт 4-7 аж ахуйн нэгж орж байгааг харахад цахим худалдан авалтад идэвхтэй оролцож байна.  Мөн 62 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээний хороо байгуулсан, 13 тендер огт зарлагдаагүй байна. Нэгдсэн дүнгээр ажлын гүйцэтгэл 45 орчим хувьтай байна. Мэдээлэл харилцаа, шуудан холбооны газар цахим гарын үсэг хэрэгжүүлэхэд бэлэн болсон. 10 мянган аж ахуйн нэгжид цахим гарын үсэг өгөх бэлтгэл ажил хангагдаад явж байгаа гэсэн.

-Зарим төсөл арга хэмжээ яагаад зарлагдаагүй вэ. Цахим худалдан авалтад анхаарах алдаа дутагдал юу байна вэ?

-Төсвийн хуульд тусгагдсан мөнгөн дүн зөрсөн, төслийн нэр зөрсөн, мөн холбогдох дээд шатны хүмүүсээр албажуулаагүй арга хэмжээг зарлаагүй. Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтыг бүрэн дуусгахын төлөө ажиллаж байна. Гэвч яам, агентлагуудтай холбоотой зарим асуудал ажлыг уяж удаашруулж байгааг анхаармаар байна. Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн тухайд, цаг тулгаж материалаа илгээх, ялангуяа орон нутагт интернетийн хурд бага учир тендер хүлээн авах хугацаа хаахаас өмнө материалаа ирүүлж амжихгүй хасагдах тохиолдол гарч буйг анхаарах хэрэгтэй.  Ховдын Мэргэжлийн хяналтын газрын барилгын тендерийг хаахаас хоёр минутын өмнө материалаа илгээсэн. Интернетийн хурд бага байдаг орон нутгийнхан үүнийг анхаармаар байна. Манайхан цаасан аргад дасчихжээ.

-Цахим дэлгүүр хэзээ нээгдэх вэ. Хамгийн эхний үйлчлүүлэгч нь хэн байх, ямар бараа худалдах талаар тодруулна уу?

-Төрийн байгуул­ла­гуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох зорилготой цахим дэлгүүрийн анхны тендерийн нээлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нд болно. Техникийн бэлэн байдал хангагдсан, худалдаалах барааны судалгаа хийсэн, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн бичгийн цаасны худалдан авалтыг цахим дэлгүүрээр явуулна. Тендерийг зарлахад бэлэн болсон.  Суурь үнийн судалгааг хийсэн. Цаашид  А4-ийн цаас, шатахуун, төрийн байгууллагуудад хэрэглэдэг шуудангийн уут гэх мэт бараа бүтээгдэхүүнээр худалдан авалтыг өргөжүүлнэ.

-Цахим дэлгүүрээс яаж худалдан авалт хийх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Уламжлалт тендерээс ялгаатай нь гэвэл цахим дэлгүүрийн хувьд бичгийн цаас нийлүүлдэг бүх этгээдээс нэгийг биш хамгийн сайн хэд хэдийг шалгаруулах юм.  Худалдан авах ажиллагааны газар дээр үнэлгээний хороо байгуулагдана. Монголд А4-ийн цаасыг төрийн байгууллагуудад нийлүүлдэг бүх компанийн дунд нээлттэй тендер зарлана. Тэд өрсөлдөнө. Тэднээс хамгийн сайн цаасыг шуурхай, тасралтгүй нийлүүлэх боломжтой эхний тав эсвэл 10 аж ахуйн нэгжийн танилцуулгыг манайх цахим хуудастаа тавина. Шадар сайдын харъяа зургаан агентлагийн бичгийн цаас дуусангуут нярав нь манай цахим хуудас руу орох юм. Тэгээд шалгарсан цаас нийлүүлдэг компаниудаас сонгоно. Ингээд  автоматаар захиалга очно. Нөгөө газар нь захиалгын дагуу цаасаа аваачиж өгөөд нэхэмжлэхээр төлбөрөө дансаар шилжүүлэх маягаар явна. Өмнө нь цаас дуусангуут нярав нь Дорж, Дулмаагийн дэлгүүрээс очиж цаасаа авдаг байсан. Харин шалгараагүй компаниудад захиалга өгөхийг хориглоно.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин