Их монгол нэртэй архи уусан дөрвөн хүн хордож нас баржээ

2014-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ, С.УЯНГА

Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Манайд архи л бол архи гэж уух хүн олон бий. Тэдэнд бол хэн, хэзээ, хаана ямар нөхцөлд, юугаар найруулан архи үйлдвэрлэж байгаа нь сонин биш байдаг. Хамгийн гол нь хямд үнэтэй байх. Өнгөрсөн бямба гаригт архитай холбоотой нэгэн хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн байна.

Архинд хордсон дөрвөн хүний тухай дуудлага Сүхбаатар дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт ирснээс гурван иргэн нь анхны тусламж авч чадалгүй нас баржээ. Харин нэгийг нь Хордлогын үндэсний төв рүү хүргэсэн ч эмчилгээ авалгүй нас барсан байна.

Энэ үйл явдлын талаар тодруулахаар “Энэрэл”  эмнэлэгт дээр очиход жижүүрийн эмч нь “Өнгөрсөн бямба гаригийн өглөө Сонгинохайрхан дүүрэгт байрлах Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвөөс архинд хүмүүс хордсон тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж нэг иргэнийг авчирсан боловч хордлого тайлах анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан. Үдээс хойш дахин хоёр хүнийг дуудлагаар авчирч дусал залгаж, хордлого тайлах эмчилгээ хийсэн боловч гүн хордлогонд орсон байсан тул аварч чадаагүй” гэв. Үүний дараа архинд хордсон өөр нэг иргэнийг Хордлогын үндэсний төвд хүргэсэн ч мөн л гүн хордлогонд орсон шалтгаанаар нас баржээ. Дээрх хүмүүс ямар ч ухаангүй, ярих чадваргүй байсан тул эмч нар тодорхой мэдээлэл авч чадаагүй гэсэн юм. Хордлогонд орсон хоёр иргэн хамтдаа ирсэн нь тэднийг хамт архи уусан байж болзошгүй гэх сэжиг эмч нарт төрүүлсэн байна. Ингээд тус хэргийн талаар тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэг дээр очлоо. Ямар боловч Сонгинохайрхан дүүрэгт байрлах Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тухай төвийн харъяалалтай дөрвөн иргэн архинд хордон нас барсан хэрэг шалгагдаж байгаа нь үнэн болов. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаас нааш архинаас хордсон эсэхийг хэлэх боломжгүй, хэргийг хариуцаж шалгаж байгаа цагдаа гадуур ажилтай гэсэн хариуг цагдаа нар өглөө. Харин Баянхошууны эцэст байрлах Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс үнэн бодит мэдээлэл авах болов уу гэсээр очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үүдний хоёр жижүүрт бага эмчтэй нь уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд ямар ч мэдээлэл өгөхгүй гээд халгаасангүй. Удаан хүлээсний эцэст бага эмчтэй уулзсан ч мөн л даргын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Уг нь тус төвийн эмч амралтын өдрүүдэд ажилладаггүй ч дөрвөн хүний амь настай  холбоотой асуудал үүссэн учир ажил дээрээ ирсэн нь энэ аж.

Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн орон гэргүй, ажил мэргэжилгүй, архи уудаг нийгмийн эмзэг бүлгийнхэн ханддаг байна. Тус төв тэднийг хооллох, долоо хоногт нэг удаа сургалт явуулах, хоноглуулах зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Гэхдээ тэдэнд орой хоноглохоор ирэхдээ согтуу ирэхгүй байх шаардлага тавьдаг ажээ. Хэрэв согтуу бол эрүүлжүүлэхэд өгдөг байна. Үүний зэрэгцээ гурваас дээш хоногоор ирэхгүй тохиолдолд орыг нь хурааж авах ёстой байдаг гэнэ. Өмнөх өдөр гарсан жижүүртэй нь холбож өгөх боломжтой эсэхийг асуухад цагдаагийн хэлтэс дээр байцаагдаж байгаа гэв. Ийнхүү үүдний хоёр жижүүртэй ярилцах зуур нэг эмэгтэй дүүгээ эргэхээр ирлээ. О-г дуудаад өгнө үү гэв. Жижүүр, эмэгтэйд хариу хэлэхгүй нэлээд байсны эцэст дүү нь архинд хордож өчигдөр /уржигдар/ нас барсан талаар хэлсэн юм. Эмэгтэй ийм зүйл тохиолдсонд итгэхгүй байгаа бололтой уйлав. Өнгөрсөн пүрэв гаригт дүүгээ эргэхэд эрүүл саруул, зүгээр байсан хэмээн уйлсаар эмчтэй нь уулзахаар орсон юм. Түүнтэй уулзахаар хүлээсэн боловч гарч ирсэнгүй. Гадаа салхилж суугаа эмээтэй хэдэн үг сольж амжив. Өчигдөр гарсан хэргийн талаар ямар нэг зүйл мэдэж байгаа талаар асуухад талийгаач нар хажуу өрөөнийх нь хүмүүс байсан гэнэ. Тэд ойролцоогоор 30-60 насныхан байжээ. Тэдний нэг болох 60 настай  эр тус төвд ирээд гурван сар болж байсан гэнэ. Харин хөдөөнөөс ирсэн О гэгч нь хэдхэн хонож байж. Тэрээр “нэг өрөөний дөрөв Их монгол гэдэг архи авч өрөөндөө ууж байсныг мэдэж байна” гэсэн юм. Ер нь эндэхийн хүмүүсийн ганц уудаг архи нь Их монгол гэв. Хажууд суугаа хоёр залуутай мөн л ярилцаж чадлаа. Үнэ хямд байдаг учир олонхи нь Их монгол архи уудаг гэлээ. Их монгол архи нь 3800-4800 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг байна. Хотын зах болох Ханын материал, Шинэ давхар, Баян хошуу орчмын тоотой хэдэн дэлгүүрт байдаг гэнэ. Улаан шошготой Их монгол гэх архи хаана зардаг талаар тэр хавийн хүмүүсээс лавлахад төвөггүйхэн зааж өгөв. Дэлгүүрийн худалдагчаас Их монгол архи хэзээ худалдаанд гарч эхэлсэн талаар асуухад “3-4 сарын өмнө худалдаанд ирсэн. Хамгийн их борлуулалттай байдаг” хэмээв. Ийнхүү үнэ хямд, чанаргүй архинд хордон ирээд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин