Төслийн гацаа ба валютын ханш

2014-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

“Төгрөгөөрөө чамайг даллая

Хямрахаараа чамайг айлгая

Миний доллар буугаад ир ээ

Ухаантай даа миний доллар

Буугаад ир ээ, хурай хурай хурай...” хэмээх нэгэн хөгжилтэй жиргээг өнгөрсөн оны онцлох жиргээгээр тодруулж байв. Харин УИХ энэ онд “ногоон”-ыг 1384 төгрөгөөр хазаарлан тогтоохоо амалсан юм. Өчигдрийн байдлаар ам.доллар Төвбанкнаас зарласан ханшаар гэхэд л 1770 төгрөгт хүрч “гэдийлээ”. Уг нь “Михаилд нэгэн бодол бий” гэдэг шиг эрхэм түшээд ингэж амласан нь “Засгийн газар нөөц төлөвлөгөөтэй, ханш буурна гэсэн тооцоололтой юм байна” гэсэн найдварыг олон хүнд төрүүлсэн. Гэтэл долларын ханш дээшээгээ цойлсоор.

Валютын ханшийн өсөлт импортлогч аж ахуйн нэгжүүдийг сульдуулж, эдийн засагт дарамт үүсгэдэг. 2013 онд зах зээлд нийлүүлсэн бэлэн мөнгөний хэмжээ өмнөх оныхоос хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж, 9.1 их наяд төгрөгт хүрчээ. Найдваргүй өр, авлага 90 хувиар нэмэгдсэн байна. Гадаад өрийн хэмжээ 17.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 50 хувьд хүрсэн үзүүлэлт гэдэг тооцоог ч судлаачид гаргажээ. Үүнээс 4.7 тэрбум нь Засгийн газар, Монголбанкны өр, үлдсэн нь хувийн хэвшлийн өр аж. Харин Оюутолгой болон гадаад, дотоодын нийт өрийг нийлүүлж тооцвол ДНБ-ээс давсан тоо гарах юм байна.

Үнэ ханш ийнхүү зогсолтгүй өсч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 11-30, аж үйлдвэрийн бараа 15, эрчим хүч, дулааны үнэ 11 орчим хувиар нэмэгджээ. Гэтэл 2012 оны тавдугаар сараас хойш цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэлгүй байж байгаад энэ онд 22-27 мянган төгрөгөөр нэмсэн нь хөгшчүүлийг бухимдуулж, хуучийг нь хөдөлгөөд авсан. Нэмэгдлээ голсон ахмадууд арай ч таягтайгаа жагсаал хийсэнгүй өнгөрөв. Бодит амьдрал нэг иймэрхүү дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл үүсээд байгаа нь ард иргэдийг багагүй бухимдуулж байгаа юм. Захын нэг дэлгүүрт ороход л худалдан авагчид “Мөнгө зүгээр л цаас болжээ” хэмээн толгой сэгсэрч байгааг харж болно.

Харин одоо бид яах вэ. Зарим эдийн засагч “Эдийн засгийн байдал хүндэрч байгаа нь сэтгэл зовоож байна. Гэхдээ үүнийг аль нэг Засгийн газарт нялзааж болохгүй. Энэ Засгийн газарт ажиллах боломжийг олгох хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд улс төрийн тогтвортой байдал чухал” гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл, валютын ханшийг тогтвортой байлгахын тулд ам.доллар орж ирдэг цоргыг л нээлттэй, тэрхүү урсгалыг тогтвортой, элдэв янзын саад тээггүй байлгах ёстой болж таарах нь.

Одоохондоо “унтаа” байгаа улстөрд тогтвортой байдал амин чухал хэрэгцээ нь байж болох юм. Гэхдээ эдийн засгаа дагуулаад “гацаачихаж” боломгүй нь бас үнэн. Тиймээс зарим нь “Хөгжлийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж байна. Энэ нь өнөөгийн эдийн засгийн байдал хүндэрсний нэг шалтгаан мөн. Ялангуяа үйлдвэрлэлээ хөгжүүлж, хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжих төр, засгийн бодлого үгүйлэгдсээр байна шүү дээ. Цахилгаан, газрын тосоо гадаадын аль нэг улсаас хамааралгүй болгох бодлогыг авч хэрэгжүүлбэл үндэсний үйлдвэрлэл хөгжих суурь тавигдана. Ер нь үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх санаачлагыг дэмжихгүйгээр цааш явахгүй” гэж “илүү үг” хэлэх нь бий. Ингэснээр “Оюутолгой”, “Тавантолгой”, “V цахилгаан станц” зэрэг эрчим хүч болон дэд бүтцийн том төслүүдээ гацаанаас гаргаж, аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлж эхэлвэл нүүрс тээвэрлэх төмөр замаа барьж, “хар алт”-ныхаа өртөг зардлыг бууруулна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 30-40 сая тонн нүүрс экспортлох боломжийг бүрдүүлбэл “өндрөө авч” буй ханш доошилж, гадаадаас авдаг барааны үнэ тогтворжино гэдэг тооцоолол мөн байна. Ингэхийн тулд монгол хүн бүр импортын барааг хэрэглээндээ сонгох биш валют олж чадах үндэсний үйлдвэрлэлээ дэмжих учиртай юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин