“United apartment-2” тун удахгүй...

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН “United apartment-2” төсөл нь 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга бөгөөд орчин цагийн барилга төлөвлөлтийн дэвшилтэт шинжийг агуулан төлөвлөж, барьжээ. Тус төсөл нь үйлчилгээтэй, 3-4 өрөөтэй 55 айлын сууцтай, зохион байгуулалтын хувьд ашиглалтын үед төрөл бүрийн ахуйн үйлчилгээ авах бүрэн боломжтойгоор төлөвлөгдөж зохион байгуулсан хэмээн “Өгөөж хишиг” компанийн ерөнхий менежер П.Амарболд ярилаа. Тэрээр “Бидний барьж буй энэ төсөл үйлчилгээ болон орон сууц нь дээд зэргийн орон сууцны төлөвлөлтийн шаардлагыг хангасан” гэв. Хэдийгээр нэг давхарт таван айл байх боловч дөрвөн лифттэй байхаар зохицуулагджээ. Үүгээрээ оршин суугчдын тав тухтай байдлыг хангахыг эрмэлзсэн байна. Тус барилгад ашиглаж буй лифт нь Америкийн “OTIS” үйлдвэрийн “Sword” брэндийнх аж. Энэ нь тог тасарсан үед аюулгүй ажиллагаагаа хангах бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл тог тасарсан үед аль ойр байх давхартаа зорчигчийг буулгахаар программчлагдсан, мөн картын системээр ажиллана. “United apartment-2” төслийн барилгын орцны хэсгийг олон улсын барилгын хүлээлгийн танхимын жишгээр зохион байгуулж, үүдний хэсэгтээ 24 цагийн тур­шид үүдний жи­жүүр, хам­гаалалт байр­лаж, дотоод холбоогоор хангагд­сан байна. Уг барилгын оршин суугчид нь зочидтойгоо хүлээлгийн танхимд уулзаж, ярилцах боломжтой. Түүнчлэн уулзалт хийх VIP өрөө, фитнесийн өрөө, кофе шоп, хүнсний дэлгүүр, угаалга цэвэрлэгээ, там­хины өрөө, худалдааны “showroom” буюу үзэс­гэлэн зохион байгуулах танхимтай байхаар тохижуулжээ. Төслийн хүрээнд барьж буй орон сууц нь оршин суугчийн тав тухтай байдал болон аюулгүй ажиллагааг хангасан, европын сайн чанарын материалыг ашиглажээ. Нөгөөтэйгүүр энэ орон сууны 1-4 давхар хүртэлх байрнуудын таазны өндөр нь 3.3-4.2 ам метр буюу нилээн өндөр юм байна. Ингэснээр  цэл­гэр саруулхан ха­раг­дах боломжийг бүр­дүүл­­сэн байна. Мөн энэ төслийн байрт тал­­байн хэмжээнээс үл хамааран дотроо хоёр “00”-ын өрөөтэй байхаас гадна хувцасны өрөөтэй. Цонхнууд нь том цэлгэр, саруулхан, ханын обой, шал, гадна дотор хаалганууд нь ая тухтай, дуу чимээгүй, галын аюулгүй амьдрах нөхцөлийг хангажээ. Ая тухыг хангасан орон сууцны “United apartment-2” төсөл нь байршлын хувьд нийс­лэлийн “А” зэрэглэлийн бүсэд багтдаг. Энэхүү барилга тун удахгүй ашиг­лалтад орох гэж буй. Дийлэнх байр нь бор­луу­лагдсан бөгөөд цөө­хөн орон сууц эзнээ хүлээж буйг энэ дашрамд дуулгая.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Элчингийн хороолол, Байршил: Хүүхдийн паркийн зүүн талд Харилцах утас: 99087828, 99199452

[caption id="attachment_40880" align="aligncenter" width="645"] “United apartment” төслийн хоёр дахь хэсэг болох “United center” үйлчилгээтэй орон сууцны гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж. Хотын төвийн үнэ цэнэ бүхий байршилд баригдаж буй орон сууц гэдгээрээ онцлог давуу талтай юм.[/caption]
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин