Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна. Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдох­гүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үү­сээд байна. Жагсаалд энэ төрлийн үйл­чилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ. Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа “69” маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины “хони­ны хонхор” гэж нэрлэдэг арын хэ­сэгт ачаа ачуу­лахгүй бай­гааг эдгээр жолооч эсэр­гүүцэж бай­на. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жаг­саал зохион бай­гуулагчид хэллээ. Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв. Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ. Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа. Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин