Х.ОЮУНБОЛД
Их Британийн шигшээ багийн ахлагч Харри Кейнийг өнөөдрийн шилдэг тоглогчоор “All Football” апплейкшнээс шалгаруулжээ. Тэрээр Тунисын шигшээтэй хийсэн тоглолтод хоёр гоол оруулснаар багтаа ялалт авчирсан бөгөөд эхний гоолыг тоглолтын 11 дэхь минутад_ хоёр дахь гоолыг нэмэлт цагт буюу 91 дэх минутад оруулсан байна. Харин Тунисын шиггшээгийн хагас хамгаалагч Фержани Сасси Их Британийн хаалганд торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэж оруулснаар тооны харьцаа 2:1 болж тэмцээн өндөрлөсөн юм. Ингэснээр Их Британий хэсэгтээ II байрт гурван гоол оруулж ДАШТ-д анх удаа тоглож байгаа Панамын баг хожсон Бельгийн шигшээгийн дараа бичигдэж байна. Одоо Их Британийн шигшээ энэ сарын 24-нд Панамын багтай тоглоно.
Эх сурвалж: EFE.com сайт
Эх сурвалж: EFE.com сайт