Японы шигшээ даагаа нэхнэ

2018-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Япон, Колумбын шигшээ баг өнөөдөр Саранск хотын “Молдовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Энэ хоёр шигшээ дөрвөн жилийн өмнө Бразилд болсон ДАШТ-д таарч Колумбын шигшээ Японы  багийг 4:1 харьцаагаар буулгаж авч байжээ.Иймээс Колумбын шигшээгээс хариугаа нэхэх боломж энэ ДАШТ-ий үеэр Японы шигшээд гарч байна гэсэн үг. Үүний тулд Японы шигшээгийн дасгалжуулагч Акира Нишиногийн  тоглогчид  тоглолтын санаачлагыг гартаа авч тоглох шаардлагатай. Учир нь өрсөлдөгч баг нь сөрөг довтолгоо хийж тоглодог. Мөн тэдэнд тааруулж тоглохын оронд тоглолтын санаачлагыг гартаа авч тоглохыг оролдоно. Бид тоглолтодоо анхаарлаа хандуулах ёстой гэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Цэнхэр самурай нарын дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн Акира Нишино Колумбын дасгалжуулагч  Хосе Пекерманд багаа бэлдэж дөрвөн жил байсан. Харин би  багаа аваад нэг сар болж байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Мөн түүний тоглогчид тоглоход бэлэн байгаа. Тэдний хувьд энэ тоглолт их чухал. Манай баг сайн баг. Колумбын шигшээтэй хурдтай өрсөлдөж чадна гэв.Акира Нишино Японы баг довтолж тоглох бие даасан хувилбараар тоглоно. Мөн сүүлийн тоглолтод тоглогчдоо эрсдлийг үүрэхийг хүсчээ. Тэрээр Колумбын шигшээгийн тоглогч Жеймс Родригесийг тэр бол Колумбын шигшээгийн бэлэг  тэмдэг. Түүний зогсоох их хэцүү. Түүнийг зогсоохын тулд  бүх багаараа оролцох хэрэгтэй гэв. Харин Колумбын дасгалжуулагч Хосе Нестор Пекерман “Японы шигшээ бол их хүчтэй өрсөлдөгч.Бид хатуу, хүчтэй өрсөлдөгч хүлээж байна. Түүнчлэн Акира Нишиногийн баг бол хүчтэй,болгоомжилбол зохих баг. Учир нь авьяастай  тоглогчид бий гэсэн байна. Үүнээс өмнө Японы баг гурван удаа Колумбын шигшээтэй тоглож байсан ч хожиж байгаагүй аж. Тухайлбал, 2003 онд Францад болсон тэмцээнд 1:00, Бразилд 2014 онд 4:1 харьцаагаар хожигдсон юм.  Японы багийн хөгжөөн дэмжигчид энэ удаагийн ДАШТ-д Японы шигшээ анхны ялалтаа байгуулна гэж найдаж байгаа юм. Тэдний тоглолтыг 41685 хөлбөмбөгийн хорхойтнууд үзнэ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин