Х.ОЮУНБОЛД
Өнөөдөр Египетийн шигшээтэй тоглох ОХУ-ын шигшээ багт эхний хэсгээсээ шалгарах боломж байна. Харин Мохамед Салахаар дэмжүүлсэн Египетийн шигшээ ДАШТ-аас хасагдахыг хүсээгүй бол ялалт байгуулах шаардлагатай. Талбайн эзэн баг ДАШТ-ий нээлтийн үеэр Саудын Арабын багийг 5:00 харьцаагаар хожсон.Гэвч тэдний байгуулсан ялалтын баярыг сарниулж түгшээж байгаа зүйл бол багийнхаа тоглолтод цаашид оролцож чадахаа больсон хагас хамгаалагч Алан Загоевийн бэртэл юм. Гэхдээ түүнийг шөвгийн наймын тоглолтын өмнө тоглолтын талбайд гарч ирнэ гэж таамаглаж байна. Ингэснээр Саудын Арабтай хийсэн тоглолтод хоёр гоол оруулсан Villareal багийн тоглогч Денис Черышев ОХУ-ын шигшээ багийн шилдэг тоглогч Александр Головин, Александр Самедов, Фёдр Смолов нарын хамт багаа өнгөлж байгаа юм. Харин Египетийн шигшээ 1:00 харьцаагаар Уругвайд хожигдсон нь ДАШТ-д 28 жил тоглож байгаа багийн хувьд анх удаа ийм хүнд байдалд ороод байгаа аж. Фараоны баг үргэлжлүүлэн түүхээ бичихийг хүсч байгаагийн гол шалтгаан нь магадгүй ганц оноотойгоо зохицох биш ялангуяа, хоёр багийн зорилт их ялгаатайг харгалзан үзвэл Египетийн баг ямар учраас ялалтыг хайж байгаа нь тодорхой байна.Хэдийгээр өмнө нь ДАШТ-д оролцож байсан ч анх удаагаа өнөөдөр учраа таарч тоглоно. ОХУ-ын шигшээ Египетийн шигшээг хожсон тохиолдолд Мексикт болсон 1986 оны дэлхийн аваргаас хойш аваагүй ялалтыг байгуулна. ОХУ баг одоогоор хэсэгтээ оноогоороо тэргүүлж түүний араас Уругвай, Египет, Саудын Араб орж байна.
Эх сурвалж: www.polit.mn