Иргэний нисэхийн даргад нэр дэвшигч С.Энх-Амгалан гэж хэн бэ?

2014-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ

Иргэний нисэх гэж  байнга олны анхааралд  байдаг нэгэн газар бий. Анхааралд байхаас ч өөр аргагүй л дээ. Олон хүний амь нас, улсын өчнөөн төгрөгийн эд хөрөнгө хариуцдаг учраас цэрэг, цагдаагаас ч илүү чанд дэглэм баримтлах учиртай газар бол  ИНЕГ.

Гэтэл энэ газрын дарга С.Буяндалайтай Зам тээврийн сайд А.Гансүх хамтран ажиллаж чадахгүй болсон тухай шуугиан хэвлэлээр тарав.

Харин бид “Асуултын тэмдэгтэй хүн-ээр С.Буяндалайг биш түүний оронд очихоор зэхэж буй гэх тус газрын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энх-Амгаланг онцоллоо.

С.Энх-Амгалан гэж  хэн бэ. Тэрээр ЗХУ-ын Омскийн нисэхийн дунд сургууль, Рига хотын Нисэхийн дээд сургуулийг төгсчээ. Орос, англи хэлээр ярьчихдаг гэж  буй тэрээр  1981 онд  техникчээс ажлын гараагаа эхэлж, өнөөг  хүртэл  иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа юм байна.

Түр  албан  тушаалаасаа бүр том дарга болохоор  санаархаж байгаа гэх түүнд монголчууд бид  итгэж  болох болов уу. Тэрээр албан тушаалдаа хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан тухай бараан мэдээ хэвлэлээр нэг биш удаа  гарч байж. Албан тушаалдаа хайнга хандсан гэдэг тухайд “Тэрээр өмнө нь ИНЕГ-ын Нислэгийн мэдээлэл зураглалын тасгийн даргаар ажиллаж байхдаа 140 сая төгрөгийн өртөгтэй нислэгийн саадын зураг хийлгэхдээ туйлын хариуцлагагүй хандаж, байгууллагад  ихээхэн хохирол  учруулсан  болохыг тогтоосон шалгалтын акт дүгнэлт ч байдаг аж. Ийм л үл бүтэх  буруу  гарын хүмүүс ИНЕГ гэдэг айлыг бүтэн жилийн турш  бужигнуулж  байгааг Н.Алтанхуяг анхааралдаа  авах биз” хэмээн  “Өглөөний сонин”-д бичжээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард  Төв аймгийн Мөнгөнморьт суманд бөөрөөрөө унасан “А-Жет-Лимитед” компанийн МИ-8 нисдэг тэрэгний осолд түүнийг буруутгадаг юм билээ. Энэ ослоор  хүний  амь  үрэгдээгүй ч ослын буулт  хийсэн гээд байсан МИ-8 нь эвдрээд  дахин  ашиглахад хэцүү болсон зургийг хэвлэлээр гаргасныг уншигчид санаж буй  байх.

Өөр нэг үнэхээр  ноцой баримт байдаг юм байна. Энэ юу гэвэл тэрээр 1983  онд төрсөн Э.Ганхүүг нисгэгчийн  үнэмлэхгүй байхад нь танил талаа ашиглан “Боинг” онгоцны хоёрдугаар  нисгэгч болгож  нислэг үйлдүүлээд сүйд хийх шахсан тухай бараан түүх.  Автомашиныг  жолооны  үнэмлэхгүй хүн барих нь  ямар аюултай  гэж үздэг билээ. Гэтэл олон хүний амь  насыг хариуцаж яваа бүхэл бүтэн “Боинг” онгоцонд нисгэгч биш хүн хоёрдугаар нисгэгч  болчихсон агаарт дүүлж явна гэдэг байж боломгүй мэт. Ямар нэгэн үнэмлэхтэй, ядаж нислэгийн туршлагатай байсан байх гэсэн  бодол  байсан ч 2010 оны хоёрдугаар сарын 05-нд Нислэгийн техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанаас  гаргасан “Ноцтой зөрчлийн тайлан”-г хараад эргэлзлээ. Энэ  тайланг уншихад үнэхээр  хариуцлагагүй зүйл болжээ. С.Энх-Амгалангийн хүү гэж Иргэний нисэхийнхний  хэлээд байгаа Э.Ганхүү 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр “МИАТ” компанийн Бойнг 737-800  агаарын хөлгөөр туслах нисгэгчийн үүрэг гүйцэтгэн Улаанбаатар-Бээжингийн чиглэлд  нислэг  үйлдсэн байна. Гэтэл  агаарын хөлөг  8100 метрийн өндөрт  нисэж  явах үед  хөлгийн  битүүмжлэл  алдагдан зорчигчид хүчилтөрөгчийн багаар  амьсгалахад хүрч, айж сандран үймжээ. Агаарын хөлгийн бүхээгт битүүмжлэл  алдагдсан тул  онгоцыг  яаралтай  өндрийг нь  алдуулж Бээжингийн  нисэх  буудалд азаар эсэн мэнд газарджээ. Гэвч энэ онгоцонд явсан 170 том хүн, найман хүүхэд, дөрвөн нялх  хүүхэд  болон нисэх багийн есөн  гишүүний чихээр  хатгаж, толгой  өвдөж, дотор нь муухайрч, толгой нь  эргэсэн гэж уг тайланд бичсэн байна.

Дээрх тайланг  цаашид уншвал Э.Ганхүү нь нисэхийн чиглэлийн сургуулийг төгсөөгүй, туслах нисгэгч  хийх болтлоо дадлага хийгээгүй, тэр  ч бүү хэл  онгоцны  бүхээгт тамхи татсан байж  болзошгүй байж. Улмаар тамхины утаа агаар сэлгэх  системээр зорчигчийн бүхээгт орж болзошгүй гэж үзээд  нислэгийн аюулгүйн ашиглалтын зааварт байхгүй үйлдэл хийж агааржуулах системийг унтрааснаар онгоцны  бүхээгт хүчилтөрөгчийн хэмжээ  багасч аюултай төвшинд хүрч  байжээ.

Энэ бол  үнэхээр ноцтой зөрчлийн тайлан. Танил талаа ашиглан нисгэгчийн  үнэмлэхгүй хүнийг хууль бусаар  нислэг үйлдүүлж, нөгөөх нь дуртай  товчлуураа  дарж агаарын хөлгийг удирддаг байсан тухай бичсэн “Ноцтой зөрчлийн тайлан” байхад С.Энх-Амгаланд иргэний нисэхээ  даатгаж болдог болов уу, яадаг бол. “Бойнг” онгоцыг машин шиг удирдаж  явсан Э.Ганхүү үнэхээр  түүний хүү мөн юм болов уу. Мөн бол хүүгээрээ ийм эрсдэлтэй зүйл хийлгэсэн л юм байх даа. С.Энх-Амгалан үнэхээр л асуултын тэмдэгтэй хүн юм.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин