Шалгалтын дүнг автоматаар гарган, цахимаар шууд мэдээллээ

2018-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЙГАЛЬ 2017-2018 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг  есөн чиглэлээр  3092  оюутан суралцан төгсөж байна. Төгсөгчдийн мэргэж­лийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу лицензийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгж­лийн төв хэд хэдэн шинэ дэвшилтэт онцлог­тойгоор, шалгалтын комиссын бүрэлдэхүүнд  ЭМЯ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэр­гэж­лийн салбар зөвлөлүүд, нийгэмлэг холбоод, анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын сургалтын алба, ЭМХТ гэсэн тал бүрийн төлөөллийг оролцуулан  амжилттай зохион байгуулсан  байна. Энэ жилийн тухайд  шалгалтын сорилын сан болох  8707 сорилыг ЭМХТ-ийн сайт дээр байршуулснаас  гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулсан тул шалгалтад алдаатай,  буруу сорил ашиглаагүй байна.   Ингэснээр өмнөх жилүүдэд оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халжээ. ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэг энэ удаагийн шалгалтын талаар “Энэ жилийн хувьд шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудын сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, дүн нь шууд автоматаар ЭМХТ-ийн сайт дээр байршсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүйгээр зохион байгуулсан гэж үзэж байна”  хэмээн онцоллоо. Ийнхүү шалгалтын дүнг гаргах үйл ажиллагааг оролцогч бүх талуудыг байлцуулан “Realtime” технологийг ашиглан автоматаар гарган, тэр дороо дүн сайт дээр байршихаар зохион байгуулсан нь энэ жилийн шалгалтын гол онцлог, дэвшил  болсон төдийгүй дээрх бүх үйл ажиллагаануудын үр дүнд шалгалт ил тод болж  стандартын дагуу явагдлаа хэмээн  шалгуулагчид сэтгэл ханамжтай байна. Түүнчлэн шалгалтад тэнцсэн төгсөгчдөд мэргэж­лийн үйл ажил­лагаа эрхлэх зөвшөөрөл гартал сайт дээр тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин