Жанжны нутгийнхан сар шинийн золголт хийнэ

2014-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Сүхбаатар аймгийн уугуул, суугуул иргэдийн сар шинийн золголт маргааш  Бөхийн өргөөнд  болно.Энэ үеэр нутгийн онцлогийг харуулсан “Бид Сүхбаатар нутгийнхан”  шашин, урлагийн  цэнгүүн болно хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Тухайлбал, сум бүрийн хийдээс төлөөлөгч ирэх бөгөөд нутгийнхаа шүтлэгтэй уул, овооны сан тарнийг уншиж, арц утлагыг Эрдэнэмандал хийдээс гаргасан морь жилийн цаг тооны бичгийн хамт   тараах гэнэ. Харин урлагийн тоглолтод  тус нутгаас төрж  гарсан Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, Г.Батсайхан тэргүүтэй  уран бүтээлчид  оролцох юм байна. Тэгвэл Сүхбаатар аймгийнхан нийслэлд золголт хийх гэж байна гэсэн мэдээллийг янз бүрийн өнцгөөс хүлээж авах хүн цөөнгүй байна. Тухайлбал, нутагт нь шүлхий өвчин гарчихаад байхад хотод олон хүн цугласан томоохон уулзалт, цэнгүүн хийх гэж байна хэмээн үзэж болох. Энэ талаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь урьдчилсан ярьж, санал солилцжээ.  Золголтыг хойшлуулах, эсвэл хийхгүй байх талаар  зарим хүн хэлсэн байна. Гэвч, золголт  ажил, амьдралын мөр хөөж сар шинээр  ус нутагтаа очиж чадаагүй нийслэл дэхь Сүхбаатарын иргэдэд зориулагдсан. Нөгөөтэйгүүр  бусад аймгийнхан золголтоо хийж байхад, түүхт хүний нэрээр нэрлэгдсэн ганц аймаг  жанжныхаа 121 жилийн ой дээр золгохгүй байж болохгүй. “Бид Сүхбаатар нутгийнхан” шашин-урлагийн цэнгүүнийг хийх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин