Тайваний хүүхдийн сан “Хүүхэд хөгжлийн төв”-тэй болоо

2018-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Пунцагхорлоо Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөл өнөөдөр албан ёсны төвтэй боллоо. Энэхүү байгууллага нь амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хүүхдүүдийг эрүүл саруул өсгөн төлөвшүүлэх, сургууль завсардуулахгүй сургах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тус төвийн нээлтэд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төв салбарын удирдагч, төлөөлөгчид болон хамтран ажиллагч ХНХЯ-ны харъяа, Гэр бүл хүүхэд залуусын хөгжлийн газар, ЭХЭМҮТ-ийн төлөөлөгчид ирж баяр хүргэсэн юм.  Одоогоор нийслэлийн есөн дүүрэг, төв аймгийн таван сумын зорилтот бүлгийн нийт 11 мянга орчим хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлж буй тус төв албан ёсны байртай болсонд хамтрагч байгууллагууд болон үйлчлүүлэгч хүүхдүүд баяртай байна. Энэ тухай Тайваний хүүхдийн сангийн нийгмийн ажилтан Ч.Гансүрэн хэлэхдээ “Манай сан 2004 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд, 12 жилийн турш бид Тайваний төвийн түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсан. Одоо өөрсдийн гэсэн шинэ байртай болсондоо баяртай байна. Цаашид хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө өргөжүүлэх бүрэн боломжтой боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь хүүхэд залууст чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол төлөв эрүүл мэнд, боловсролын чиглэлээр сургалт үйлчилгээ явуулдаг гэдгийг хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд хэлж байв. Тухайлбал, тус төвийн санаачлагаар ЭХЭМҮТ-тэй хамтран орон нутгийн уруул, тагнайн сэтэрхий хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийсэн байна. Мөн төсөлд хамрагдсан хүүхдүүдээ сар бүр мөнгөн тэтгэлгээр хангах, их дээд сургуулийн тэтгэлэг олгох, ЭЕШ-д бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн XII хороонд байрлалтай “Гэр хотхон” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр амжиргааны түвшин доогуур өрхөд гэр өгч байрлуулан мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа аж.  Хэрэв тухайн өрхийн гишүүд хувийн ажил мэргэжилтэй болж, өмчийн газартай болвол гэрээ аваад бие даагаад  гарч болдог давуу талтай юм байна. Тайванийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зарим сурагчийн сэтгэгдлийн сонссон юм.    Нийслэлийн 21 дүгээр сургуулийн сурагч Э. Энхдалай  “Би 2010 оноос Тайваний хөгжлийн сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Найман настайгаасаа уран сайхны гимнастикаар хичээллэсэн. Энэ хугацаанд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Улан-Үд болон Манжуур хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээн зэрэгт амжилттай оролцсон. Мөн энэ хөгжлийн сангийн тусламжтайгаар өнгөрсөн гуравдугаар сард анх удаа Тайваньд очиж, Тайванийн ерөнхийлөгч Цай Ин-вен болон ивээн тэтгэгч нартай уулзсан. Бусад орны ард түмэн, тэдний нийгэм, соёлтой танилцах, тэднээс суралцах боломжийг бидэнд олгосон  хүүхдийн сангийн хамт олондоо маш их талархаж байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин