А.ЦЭРЭНДОРЖ
Өнгөрсөн шөнө F хэсгийн сугалаанд таарсан Мексик болон Герман улсын шигшээ багийн тоглолт болж өндөрлөв. Тус тоглолтонд Мексик улсын шигшээ багийн тоглогч Javier Hernandez-н дамжуулалтаар багийн хагас хамгаалагч Hirving Lozano гоол хийж тоглолтыг 1-0 харьцаатай тэргүүлэв. Хоёрдугааэр хагаст Германчууд олон довтолгоо гүйцэтгэж байсан ч бага зэргийн аз дутаж байсан юм. Улмаар тоглолтын цаг дуусахад аль аль баг нь оноо авалцаагүй бөгөөд Мексикчүүд хожил байгууллаа.
Эх сурвалж:www.polit.mn