Бид жилд 522 тэрбум төгрөгөөр “таргалалт”-ыг худалдаж авдаг

2018-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.АНУ Зуны халуун өдрүүдэд хүн бүр сэрүүцэхийн тулд ойр орчмоосоо хөргөгчний хүйтэн ундааг худалдан авч уудаг. Тэр тусмаа чихэрлэг, хийжүүлсэн ус, ундааг гэр бүлийнхэндээ зориулан төрөл бүрийн сонголтоор хэрэглэдэг. Гэхдээ түүнээс гарах хор хөнөөлийг тэр бүр сайн мэддэггүй. Мэдсэн ч тоодоггүй. Ихэвчлэн хүүхдийнхээ ятгалганд орон тэднийгээ чимээгүй “хорлосоор” байдаг. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт “Чихэрлэг ундааны онцгой татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” хэмээх хэлэл­цүүлэг “БлюйСкай”-д боллоо. Чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагчдад танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон ДЭМБ хамтран зохион байгуулсан юм. Чихэрлэг ундааны хэт их хэрэглээ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийг хамарч байгаа томоохон асуудлуудын нэг. Тиймээс ч Зүүн Ази, Номхон далайн бүсийн 50 гаруй улс орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулан арга хэмжээ авч байна. Манай улс ч гэсэн эдгээр улс орнуудын жишгээр асуудлыг шийдэх боломжтой бөгөөд чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулснаар үүсэх эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг АШУҮИС-ийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нар судалж тогтоожээ. Улс орнууд эдийн засгийн байдалдаа үндэслэн татварыг тодорхой хувь хэмжээгээр тогтоодог аж.  Манай улсын хувьд 20 хувиар нэмэгдүүлнэ гэж төлөвлөснөөр бол татварын орлого зөвхөн жилд 98.4 тэрбум болох бөгөөд улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн жилд нэг хүнд ногдох ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой байгааг судлаачид тооцож гаргасан байна. Чихэрлэг ундааны борлуулалтанд үндэсний үйлдвэрүүд давамгайлдаг. Сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар нэмэгдсэн. Бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүний эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргаа арай өөрөөр өргөтгөх, ундааныхаа сахарыг багасгаж, эрүүл  хүнс үйлдвэрлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байв. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг чихэрлэг ундаа нь шимт чанаргүй бөгөөд энгийн нүүрс-ус ихээр агуулсан сөрөг нөлөөтэй. Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестирины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварт бус өвчний тархалтаар манай улс Номхон далайн бүсийн орнуудаас VII байрт байна. Зүрх судасны өвчнөөр,  нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55 хувь нь нас барж эмчилгээнд нь жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг  зарцуулж байна. Түүнчлэн судалгаагаар хүн амын ихэнх хувь нь таргалалттай байгааг тогтоожээ . Иймээс өндөр илчлэгтэй, шимт бодис багатай хүнс болох чихэрлэг ундаанд татвар ногдуулах шаардлагатай гэж тусгасан байна.Гэтэл бид өдөр бүр гэр бүлээрээ хоолны дараа уух гэж хийжүүлсэн ундааг том савлагаагаар авч хөргөгчиндөө хадгалдаг. Мөн баяр наадам, шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдээр бүр ихээр нь авч уудаг нь харамсалтай. Тиймээс чихэрлэг ундаанаас татгалзах цаг ирсэн хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулж байв. [caption id="attachment_40713" align="alignnone" width="645"] “Чихэрлэг ундааны хор хөнөөл” сэдэвт гар зургийн уралдаан зарлажээ. Тус уралдаанд 71 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч О.Өлзийдэлгэрийн бүтээл шалгарчээ.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

7 цаг 14 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

7 цаг 23 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

7 цаг 28 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

7 цаг 34 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

7 цаг 39 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

13 цаг 49 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

13 цаг 49 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03