Ц.Мөнхбаярыг олон улсад улс төрийн хоригдол гэж үзжээ

2014-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Ц.Мөнхбаяр нар анхан шатны шүүхээс 21.5 жилийн ял сонсоод 29 хонож байна. Одоогоор Ж.Ганболдын гарын гэмтэл бүрэн эдгээгүй, тархины судасны нарийсалтай8 Г.Болдбаатарын бие ч сайнгүй байгаа гэнэ. Журмын нөхөд нь тэднийг уул, усаа аврахын тулд тэмцлийн сүүлчийн хэлбэрийг сонгосон гэж шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа. Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох шүүхийн тогтоол гарсны маргааш 50 орчим иргэний нийгмийн байгууллага хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Хохирогчдын нэгдсэн холбооноос Ц.Мөнхбаяр нарын асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст ханджээ. Тэд байгаль орчны төлөө тэмцсэнийхээ төлөө ял сонссон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл гэж үзэж буй аж. Мөн ардчилсан нийгэмд хүн ардынхаа төлөөх үйлсэд ял оногдуулж байсан нь дэлхийн түүхэнд байгаагүй. Тиймээс энэ тухайд Хүний эрхийн үндэсний комиссоос байр сууриа илэрхийлж, Засгийн газарт хандах ёстой гэж Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг хэллээ. Түүнчлэн Ц.Мөнхбаярын асуудлаар олон улсад хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Ц.Мөнхбаяр 2007 онд Голдманы сангаас Дэлхийн байгаль орчны дээд шагнал авч байсан түүхтэй. Онги голоо хамгаалах үеэс урт нэртэй хуулийг санаачлан батлуулах хүртэл үр дүнтэй тэмцсэн эдгээр хүмүүсийг суллуулах тухайд олон улсын Голдман сангаас Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнтэй хамтран ажиллахаа мэдэгджээ. Энэ тухай “Ангир нүдэн мөндөөхэй” хөдөлгөөний тэргүүн, Монголын  гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч н.Цэрэнханд “Ц.Мөнхбаяр тэргүүн болон манай нөхдийн үйл хэргийг олон улсад үнэлдэг. Байгаль орчин, гол нуураа хамгаалсныхаа төлөө олон жилийн ял сонссон тэднийг гадаадад улстөрийн хоригдол гэж үзэж байгаа юм билээ. Гадаадын сэтгүүлчид ч анхаарлаа хандуулж нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн. Учир нь Ц.Мөнхбаяр нар зөвхөн Монгол Улсын байгаль хамгаалагч биш дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан. Монгол Улс дэлхийн цэвэр усны гурван том хагалбар газарт ордог” гэв. Түүнчлэн манайхны томоохон аж ахуй нэгжүүд болон Европод амьдарч буй монголчууд Ц.Мөнхбаяр нарыг суллуулах саналыг дэмжиж буйгаа иргэний нийгмийн байгууллагуудад уламжилсан гэнэ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин