Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2018-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ПУНЦАГХОРЛОО Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өчигдөр Монгол хэл бичгийн шалгалтаар /МХБШ/ эхэллээ.  Энэ жил ЭЕШ-д нийт 43846 шалгуулагч бүртгүүлжээ. ЭЕШ-ийг хөдөө орон нутагт 22, нийслэлд 27 шалгалтын байранд зохион байгуулж байгаа аж. Шалгалт эхэлснээс хойш түгээмэл  гарч буй зөрчлийн нэг нь шалгуулагчид гар утас болон цүнх зэргийг шалгалтын байранд авч ирэх, шалгалтын цагаас хоцорч ирэх тохиолдол их байна гэдгийг БҮТ-өөс анхааруулж байв. Харин шалгалт өгөхөөр ирсэн зарим элсэгчдийн сэтгэгдлийг сонсвол Нийслэлийн I сургуулийн төгсөгч Б. Аззаяа “Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ёстой” гэж дүрэмд заасан байсан. Үүний дагуу шалгалтын байранд ирэхэд дотогш оруулахгүй удаан хүлээсэн. Бусад тал дээр шалгалт ямар нэгэн зөрчилгүй явагдсан” гэлээ. Харин зохион байгуулагч, шалгалтын комисс, хянагч багш нарын зүгээс зарим төвүүд дээр шалгалтанд хоцорч ирсэн тохиолдол байхгүй. Харин шалгалтандаа огт ирээгүй сурагчид хэд хэд бий гэдгийг хэлж байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй 23 элсэгч шалгалт өгч байна БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн мэдээллээр энэ жил нийт 23 хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч шалгалт өгч байгаа аж. Үүний дагуу бид СБД-ийн II сургуулийн шалгалтын байранд очиж, шалгалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус байранд физикийн хичээлээр хөгжлийн бэрхшээлтэй нэг шалгуулагч шалгалт өгч байв. Шалгалтын анги танхимд туслах багш болон мэргэжлийн эмч элсэгчдийг хянаж байв.  Мөн шалгалтыг тусгай системээр буюу зөөврийн компьютерийн тусламжтайгаар авч байгаа гэдгийг албаныхан хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дунджаар 4-5 хичээлээр шалгалт өгч байгаа аж. Элсэгчид юуг анхаарах вэ? ЭЕШ нь энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх лхагва гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр Химийн шалгалтаар дуусна. “Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Хэрэв иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол ТҮЦ машины лавлагаа эсвэл бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуудас зэргээр орлуулж болно. Мөн үүнтэй адил бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ хаяж гээгдүүлсэн бол нотариатаар баталгаажуулсан хуудас эсвэл Б маягтаар дүйцүүлж болно” гэдгийг албаныхан хэлж байв.  Элсэгчдэд анхааруулах бас нэг зүйл нь шалгуулагчийг тухайн хүн мөн болохыг батлах бичиг баримтыг зайлшгүй шаардаж байгаа гэдгийг БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Шалгалтын зөв хариулт шалгалт дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонин болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад тавигдана. Харин шалгалтын дүн оноо 2018 оны долдугаар сарын 1-ний 09:00 цагаас хойш www.eec.mn сайтад зарлагдана гэв. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин