Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах эрхгүй

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /06.15/ Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу очиж мэдүүлэг өглөө. Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Г.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэнтэй холбоотой АТГ-аас дууджээ. Тэрээр “Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг хэсэг дуулиан гараад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг гэх маш бодитой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв энэ хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол одоо энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ.   "Хэрэв би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ" гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Хаана явна вэ. "Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно.   гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. "Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна" гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?  Яагаад ийм дуулиант хэрэг шийдэгдэхгүй хэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо.  Хувь хүний хувьд энэ асуудал дээр тэвчээр алдагдаж байна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дэлхийн улс орнууд асуудлыг өөрөөр хардаг боллоо. 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна. Тийм учраас сайн дураараа УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ, Прокурорын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр болтол би УИХ-ын нэгдсэн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдэж байна гэв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин