Үйлчилгээний газрууд гадаад хаягаа солино

2014-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан.   Журамд худалдаа үйлчилгээний байгууллагын хаяг ямар байх тухай тусгажээ. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн албаны Самбар, реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатангаас тодрууллаа.

-Шинэ журамд байгууллагын хаяг ямар байх талаар заасан байна.  Та бүхний зүгээс хэрхэн ажиллах вэ?

-Байгууллагын хаяг рекламны талаарх журам хэлэлцүүлгийн шатандаа яваа. Улаанбаатарын гудамжинд ямар хаяг реклам байх, ямар нь болохгүй вэ гэдэг тодорхой болно. Саяхан гарсан худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд хаягийн тухай багахан заалт багтсан. Гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байх. Мөн стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг, цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр  бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна гэсэн байгаа.

-Тэгэхээр гадаад хаягтай байгууллагуудыг хаягийг солино гэсэн үг үү?

-Үгүй. Гадаад хаягтай байж болохгүй гэсэн заалт одоогоор алга. Энэ асуудал шийдэгдээгүй байна. Дээрх журамд зөвхөн худалдаа үйлчилгээний байгууллагууд багтсан байна. Бидний зүгээс бусад байгууллагуудад  хаягаа монголоор бичих санал гаргасан байгаа.  Мөн хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн, урагдаж, хагарсан хаягтай газруудыг солих шаардлага тавьж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин