
“Зууны мэдээ” сонины зургадугаар сарын 11-нээс зургадугаар сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэжбайна.
Даваа гариг
https://www.polit.mn/?p=40242“Амьдралын тойрог”
Энэтхэг элч Рави Шанкер Гоел
“Энэтхэг улсыг иоггүйгээр төсөөлөхийн аргагүй. Найман настай балчираас 80 настай буурлууд хүртэл өдөр тутмынхаа амьдралд иогийг хэвшүүлж, эрүүл мэнд болоод хувь хүний төлөвшил, сэтгэлзүйгээ анагаадаг ажээ. Ноён Гоел ч иог хийж, энэ соёлыг Монгол Улсад түгээж, дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж яваа нэгэн. Түүний амьдралыг ч иоггүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил бүрийн зургадугаар сарын 21-нийг “Олон улсын иогийн өдөр” болгон тэмдэглэдэг. Харин манай оронд энэ сарын 17-нд тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Элчин сайдын яам олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж..”
https://www.polit.mn/?p=40226“Leaderships forum”
Б.Батгэрэл: Брэндийг судалж, Монголын хөгжлийг тодорхойлсон
“…Дэлхий даяарчлагдах тусам брэнд гэдэг ойлголт нь тухайн улсын үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хүрээнд бус нийгэм, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангасан Засгийн газрын бодлого, түүнийг хэрэгжүүлж буй төрийн түшээд, салбарын төлөөллүүдийн үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдох болсон. Монголын хөгжлийн түлхүүр бол аялал жуулчлал эсвэл хөдөө аж ахуй гэх мэтээр салбараар нь жижиглэн харах боломжгүй юм. Хөгжил гэдэг өөрөө амьд зүйл яг л хүний сэтгэл, мэдрэмж шиг. Хүн аз жаргалтай байхдаа л хамгийн сайхан зүйл буюу брэндийг бүтээдэг. .”
Мягмар гариг
https://www.polit.mn/?p=40290Ярилцах цаг
Ж.Санчир: Хоёр Солонгосыг нэгтгэхгүй байх нь том гүрнүүдэд ашигтай
“...Тухайн хоёр улсыг нэгдэж байна гэхэд их хэцүү. Тэд бүс нутгийн хэмжээндээ маш том тоглогчид юм. Ялангуяа, Хойд Солонгос БНХАУ-ын АНУ болон ОХУ-тай харьцах шатрын хүү нь буюу туслах тоглогч байсаар ирсэн. Өмнөд Солонгос болон Япон улс АНУ-ын зэвсгийн хамгаалалтад байдаг. Үүгээрээ дамжуулж эдийн засгаа тогтвортой болгодог нөлөөний улс. Тиймээс АНУ болон БНХАУ-ын хоорондын харилцаа тийм ч таатай биш байгаа учраас одоогийн байдлаар хоёр улс нэгдэх боломжгүй. Хоёр Солонгосын нэгдэх асуудал 1970-аад оны сүүлчээс гарч ирсэн. Ялангуяа, Хойд Солонгос албан ёсны байр суурьнаас бидний ирээдүйн зорилго бол Өмнөд Солонгостой нэгдэх гэдэг байсан. Өмнөд Солонгосууд ч бас нэгдэнэ гэдэг ч одоогийн нөхцөл байдалд бодитоор хэрэгжих боломжгүй асуудал юм. Тэд салангад байх нь АНУ, ОХУ-д улс төр, эдийн засгийн хувьд ашигтай...”
https://www.polit.mn/?p=40305Томилолт
Цунамигаас амьд үлдсэн бяцхан зүрх буюу ТОТО
“...Цунамигийн талаар өөрөөсөө хэд дахин асууж үзэв. Гэвч далайн шуурга гэхээс өөр тодорхой төсөөлөл буусангүй. Далайн хүчтэй давалгаа, газар хөдлөлтийн аюул гэх хэт “албаны” маягтай бүдэг бадагхан зураглал л тодрох. Харин гадаад ертөнцийг гадарладаг хүнээс сонжиж үзвэл “Замдаа таарсан хамаг юмыг аваад явчихдаг хүчтэй шуурга” гэж байна. Үнэндээ тайван оронд амьдардаг монголчуудын цунамигийн талаарх нийтлэг төсөөлөл “аймшигтай”-аас хэтрэхгүй байх гэсэн зах хязгааргүй бодол хэд хоног хөвөрсөөр л байлаа. Бангкокоос 700 гаруй км алс буюу тус улсын өмнөд хэсгийн Загасчдын тосгонд очсоноос хойш яагаад ч юм энэ бодол огт салахгүй, ээрсээр байсан юм...”
Лхагва гариг
https://www.polit.mn/?p=40389Ярилцах цаг
Ц.Оюунбаатар: Хуулиа зөрчсөн шүүхийг хүндэтгээд Их чуулганаа зохион байгуулна
“...МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр түүний нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуульд агуулгын хувьд, үг үсгийн хувьд зөрчилдөж байна уу гэдгийг Дээд шүүх хянаад бүртгэх ёстой. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлсэнгүй. Танай намын хурлын талаар нэг хоёр хүн шүүмжилж байна аа гэсэн шалтаг заагаад суух хуулийн байгууллагад харамсаж байна. Тэр хүмүүсийг шүүх хуралдаанд зориуд оролцуулаад хэрүүл, маргаан үүсгэх юм. Камерын өмнө, гурван шүүгчийн өмнө бүх зүйл тодорхой болсон. Зарим хүний хэлж байгаа шиг ямар нэгэн зодоон, цохион гараагүй. Энэ асуудлыг ийм байдалд хүргэж байгаа нь манай шүүхийн эмгэнэл юм...”
https://www.polit.mn/?p=40395Дэлхийд
Зууны үйл явдал: ТРАМП, КИМИЙН УУЛЗАЛТ
“...АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт Сингапурын Сентоса аралд өчигдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Удирдагч нарын уулзалт 12 секунд гар барилтаар эхэлж, халуун дулаан уур амьсгалтайгаар үргэлжлэв. Удирдагчид орчуулагчгүйгээр хоёулхнаа 45 минут халз ярилцаж, энэхүү үйл явдал яах аргагүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байв. “ТВ-9” телевиз удирдагч нарын уулзалтыг шууд дамжуулж, олон улс судлаач, тоймч нарын тайлбартайгаар хүргэлээ...”
Пүрэв гариг
https://www.polit.mn/?p=40468Томилолт
Архангай, Завхан аймгийн иргэд Дээд үндсэн хуулийн төслийг дэмжлээ
“...Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна. Тэдний томилолт Архангай аймгаас эхэлж, өчигдөр Завхан аймгийн сумдад үргэлжиллээ. Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат, Цахир, Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотод ажилласан....”
https://www.polit.mn/?p=40487Засаг дарга ярьж байна
Г.Тайванжаргал: Орон нутгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур нь хөгжлийн төлөвлөгөө
“...Батноров Хэнтий аймгийн том сумын нэгд ордог. 5600 хүн амтай, эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй. 400 мянган толгой малтай, улсын хэмжээнд мал сүргийнхээ тоогоор 11, аймагтаа хоёрт ордог. Зах зээлийн шилжилтийн үед малчид амьдрахын тулд янз бүрийн ажил хийж байсан. 2000 оноос бичил уурхайчид үйл ажиллагаагаа эрхэлж Бэрхэд 28, Батноров суманд дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Сум, орон нутгийн бодлогод зөвхөн уул уурхай, мал аж ахуй гэхээсээ илүү тогтвортой хөгжлийн төлөвлөгөөтэй болох ёстой гээд 2014 онд “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтарч дунд хугацааныхаа төлөвлөгөөг 2020 он хүртэл баталсан...”
Баасан гариг
https://www.polit.mn/?p=40539Хөндөх сэдэв
Хүүхдүүдээ хайрлаж байна гэж хорлохоо больцгооё!!
“....Дэлгэц удаан ширтэх нь гарч буй зүйлдээ автахаас гадна өөрийгөө захирч чадахгүй болдог эмгэг зан үйлийг хэлдэг байна. Энэ нь томчуудын тамхи, архи, хар тамхинд донтдог шиг. Хэрэглэхгүй бол байж ядан, уур уцаар нь хөдөлж, юу ч хийхээс буцахгүй болдогтой адил. ...”
https://www.polit.mn/?p=40528 Эх сурвалж:www.polit.mnӨөр зочин
З.Амаржаргал: Би бусдад баяр баясал бэлэглэгч
“....“Урбан” брэндийн дүр төрхийг илтгэх цэцгэн хээ бүхий сунадаг деним материал. Мөн хөвөн даавуун байгалийн гаралтай амьсгалдаг сүлжмэл материал болох жерси. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр боловсруулан нэхсэн хоёр талтай торгомсог силк. Энэ материалаа бид коллекцидоо зориулж Хятадад захиалгаар нэхүүлсэн. Деним болон жерси материалтай загварууд нь биед эвтэйхэн хөдөлгөөнд саад болохгүй хөнгөн зөөлөн таатай мэдрэмж төрүүлдэг. Харин торгомсог силкин материал нь үндэсний хувцасны уламжлалт хэв шинжийг тодотгож, тансаг дэгжин төрхийг илтгэнэ....”