​​Оросууд эхний ялалтаа байгууллаа

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Москвагийн Лужник цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа ОХУ, Саудын Арабын багийн хооронд хийсэн тоглолт боллоо. Талбайн эзэн тоглолтын эхний үеэс санаачлагыг гартаа аван тоглож эхний гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд  ФС Краснадор багийн хагас хамгаалагч  Юрий  Газински мөргөж оруулав. Мөн тоглолтын 25 дахь минутад бэртэл авсан тоглогч А. Загоевийн оронд  одоо Испанийн шигшээ  багт тоглодог Денис Черышев талбайд гарч ирлээ. Тэрээр Александр Головины торгуулийн талбайд тогтоосон бөмбөгөөр Саудын Арабын багийн хаалганд хийж ээлжит гоолоо хийсэн юм. Энэ тоглолтын үеэр ОХУ-ын баг хоёр удаа өрсөлдөгч багийнхаа хаалганд толгойгоороо мөргөж гоол оруулсан байна. Тухайлбал, нэгийг нь Юрий Газински, нөгөөг нь тоглолтын 71 дэх минутад Федор Смоловын оронд талбайд гарсан Артем Дзюба хийжээ.Ийнхүү цаг сунгаж тоглосон тоглолтод Саудийн Арабыг 5:00 харьцаагаар хожсоноор талбайн эзэн баг эхний ялалтаа  байгууллаа. А хэсэгт тоглож байгаа ОХУ-ын багийн Уругвайн шигшээтэй хийх тоглолт  энэ сарын Доны Ростовт болно. Мөн Египетийн багтай  25-нд  “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм. Саудын Арабын баг тав дахь удаагаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.  Түүнчлэн энэ баг өмнө нь 11 удаа дэлхийн аваргад тоглосон  хожиж байгаагүй аж. Хамгийн сүүлд АНУ-д 1994 онд болсон аварга шалгаруулах тэмцээний үеэр Бельгийн багийг 1:00 харьцаагаар хожиж байжээ. Харин сонирхуулахад Кени улсад байдаг хатуу хяналттай Камити  шоронгийн хүмүүжигчид ДАШТ-ий  салхийг хагалсан тоглолт хийсэн хоёр  баг болж тоглосон байна. Эх сурвалж: ww.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин