Галшар суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

2014-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хэнтий аймгийн Галшар сумын хэд хэдэн багийн  малчны суурьт шүлхийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд тус суманд нийтдээ 26 мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн нутаг “Дунд булгийн эх” гэдэг газар өвөлжиж буй малчны нэг үхэр шүлхийгээр өвчилсөн байна. Тус газарт Галшар болон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын айлууд ойр саахалт байгаа бөгөөд нийтдээ 23 өрхийн 8000 шахам мал байгаа ажээ. Тус сумаас зүүн тийш арван километрт “Адагийн шанд” гэдэг газар дахин нэг пост гаргаж Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа юм. Галшар сумын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Түүнчлэн Баянхутаг суманд хоёр ажлын хэсэг гарч хоёр багийн 51 өрхийн 274 хүнд сэрэмжлүүлэг хүргэж,  50 мянга шахам малыг үзлэгт хамруулжээ. Тус сумын байгаль хамгаалагч, багийн дарга, удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зээрийн тандалт хийхэд Галшар, Баянхутагийн зааг нутаг “Дөхөм” гэдэг газарт 200-гаад, “Майхан уул” гэдэг газарт  100-гаад зээр байгаа  бөгөөд одоогоор үхсэн болон өвчний сэжиг илрээгүй байна.

Өчигдрийн байдлаар Галшар суманд нэмж гурван голомтонд 13 үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрчээ. “Арвин”, “Буянт булаг” багийн арван өрхийн 434 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан бол Баянхутаг суманд гурван пост нэмж гаргажээ.

Одоогийн байдлаар 502 м/т вакцин ирж байгаагаас Галшар сумын нийт мал сүргийг вакцинжуулах ажилд сумдаас малын эмч нарыг дайчлан гурван хэсэг болгон явуулсан байна. Мөн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Баянхутаг сумын тэмээ, үхрийг вакцинжуулахаар болжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин