“Буянт-Ухаа” орон сууцыг бусдад зарах, түрээслэхийг хориглоно

2014-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд шинээр баригдсан “Буянт-Ухаа-1” хорооллын барилгуудыг хэрхэн хуваарилах талаар Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзахдаа товч танилцууллаа. Тус хороололд  1764 айлын 32-68 ам метр талбай бүхий 28 барилга, автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг үйлчилгээний төв  баригдаж ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад орно. Хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг есөн сарын хугацаанд барьж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм.  Энэ орон сууцны ам метр талбайг  нэг сая 280 мянган төгрөгөөр худалдана. Нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд хуваарилах юм байна.

Уг байрыг эзэмшигч 15 жилийн хугацаанд бусдад зарах буюу түрээслэхгүй байх гэнэ. Энэ тухай удахгүй батлагдах “Орон сууцны захиалга авах журамд” тусгах юм байна. Мөн  найман хувийн зээлд хамрагдах, өмнө нь орон сууц худалдан аваагүй байх зэрэг нөхцөлтэйгөөр уг байрыг иргэдэд олгоно гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

Мөн Ерөнхий сайдын 30 минут уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа. Тодруулбал, нийт тэтгэвэрийн доод хэмжээ 180300 төгрөг байсныг 207300 төгрөг болгож 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 135200 төгрөг байсныг 172200 төгрөг болгож 18.6 хувиар өсгөсөн гэдгийг салбарын сайд мэдээлэв.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин