“Монгол улсын өр” ном хэвлэгджээ.

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ҮҮРИЙНТУЯА Монгол улсын нийт гадаад өр 27,4 тэрбум ам долларт хүрсэнтэй холбогдуулан эдийн засагчид хамтран “Монгол улсын өр” номыг гаргалаа. Энэ номыг  гавьяат эдийн засагч Б.Осоргарам санаачилж, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд, Ч.Отгочулуу тэргүүтэй мэргэжлийн хүмүүс судалгаа хийн гаргасан байна. Ном өмнөх үг, оршил, дөрвөн үндсэн бүлэг, дүгнэлт, зөвлөмж гэсэн хэсгээс бүрджээ. Агуулгын хувьд манай улсын их хэмжээний гадаад өр хэрхэн бий болсон, хэзээ авсан, үүний улмаас эдийн засагт учирч болох өрийн дарамт зэргийг тооцсон байна. Эдийн засагч Т.Доржханд “Бидний хувьд ямар нэг улс төрийн хүчнийг төлөөлөөгүй, цэвэр эдийн засагчид нэгдсэн бөгөөд Монголдоо ОУ-ын стандартад хэвшсэн өрийн цагаан номыг гаргаж, мэргэжлийн эдийн засагчдын байр суурьнаас ард иргэддээ мэдээлэл, зөвлөмжийг хүргэе гэсэн үүднээс гаргасан” гэлээ. Тэд номынхоо “Зөвлөмж” хэсгийг хамгийн чухал хэмээн онцолсон бөгөөд өөрсдийн зүгээс өрийн талаарх дунд, урт, богино хугацааны шаардлагыг Засгийн Газарт хүргүүлсэн байна. Дунд болон Урт хугацааны шаардлагад:
  • Засгийн газрын өрийн хэмжээг цаашид өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн түвшинг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх
  • Зөвхөн дотогшоо биш, харин гадагшаа экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр валютын ханшийн хэлбэлзэл, хөрөнгө оруулалтын урсгалын огцом хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн алдагдлыг макро эдийн засгийн түвшинд удирдах
  • Гадаад өрөөр санхүүжүүлэн байж төсвийг тэлэх замаар эдийн засгийг өсгөх гэж оролдох нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг өсгөдөг эрсдэлтэй. Иймд хувийн хөрөнгө оруулалтаар тэжээгдсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих
  • Түүхий эдийн үнийн өсөлтөд хоосон найдаж төсвийн тэлэх бодлого боловсруулах нь төсвийн алдагдалд хүргэдэг. Их алдагдал нь өрийн хавханд орох хамгийн гол шалтгаануудын нэг болдог. Иймд алдагдалгүй төсөв баталдаг жишигт шилжих
Богино хугацаанд:
  • Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг иж бүрнээр шинэчлэх. Мэргэжлийн хараат бус эдийн засагчдаас бүрдсэн, хангалттай эрх мэдэл бүхий Төсвийн зөвлөлийг 2018 онд багтаан байгуулах
  • Өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иж бүрнээр шинэчлэх
  • Гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшны хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн араг хэрэгслүүдийг ашиглах
  • 2020 он гэхэд сонгуулийн тогтолцооны гажуудлыг яаралтай засч, жижиглэсэн мажоритар тойрог биш, томсгосон хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох замаар улсын хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг Парламент болон Засгийн Газартай болох
  • Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй аливаа концессийн гэрээ хэлцлүүдийг хязгаарлах зэрэг шаардлагуудыг хүргүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин