Эдуард Викторович Генерозов: Монголд спортын генетикийн энгийн судалгаа хийж болно

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЙГАЛЬ Олон Улсын Олимпийн Хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд МҮОХ-ноос “Спортын анагаах ухаан, шинжлэх ухааны олон улсын сургалтыг энэ сарын 11-14-ний өдөр зохион байгууллаа. Сургалтыг олон улсын эрдэмтэн, судлаачид “спортын хоол тэжээл”, “Спортын био механик”, “Спортын генетик”сэдвийн хүрээнд удирдан явуулав. ОХУ-ын Био анагаах ухааны холбооны Физик-Химийн Шинжлэх ухаан-Судалгааны Институтын хүний молекул генетикийн лабораторийн дарга, Биологийн ухааны доктор, профессор Эдуард Викторович Генерозов “Спортын генетик” сэдвийн хүрээнд хичээл заав. Оролцогчид тус сэдвийн хүрээнд маш олон асуулт асууж,мэдэхгүйгээ мэдэж, мэдлэгээ бататгаж байлаа. Тэрээр “Монголын генетикийн лаборитариудад арав орчим генийг судлах боломжтой тоног төхөөрөмж  байдаг юм байна. Иймд спортын генетикийн энгийн судалгаа хийж болно. Илүү ихийг судалъя гэвэл манай улстай хамтарч манай улсын тоног төхөөрөмж дээр дэлгэрэнгүй судалгаа хийх боломжтой” гэв.Түүний дараа Унгар улсын Биеийн тамир, боловсролын их сургуулийн профессор Андрас Сандор Чабо “Спортын хоол тэжээл” гэсэн сэдвээр маш сонирхолтой хичээл заасан юм. Өмнөх хичээлээс ялгаатай нь оролцогчдын шим тэжээлийн тухай мэдлэгийг шалгасан олон асуулт тавьж байлаа. Тэрээр “Оролцогчид маань лекц бататгах арван асуултаас есөд нь амжилттай хариулсаныг харахад шим тэжээлийн талаар сайн ойлголттой болсон гэж харагдаж байна. Би маш их сэтгэл хангалуун байна. Зөвхөн спортын тамирчид гэлтгүй иргэд бүгд өдөр тутам тогтмол олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон хоол идвэл шим тэжээл сайн авах болно” гэж ярьлаа. Сургалтад спорт холбоодын дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид,эмч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг 50 гаруйхүн хамрагдлаа. Сургалтын хүрээнд олон улсын спортын шинжлэх ухааны хөгжлийн түвшин, тамирчдын бэлтгэл болон тэмцээний үеийн хооллолт, генетикийн тухай мэдээлэл авч, Монгол улсын хэмжээнд спортын хооллолт, генетикийн талаар сургалт, судалгааг хийх цаашид тамирчдын ирээдүйн амжилтанд мэргэжилтнүүд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байв. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин