Г.Тайванжаргал: Орон нутгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур нь хөгжлийн төлөвлөгөө

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалтай ярилцлаа.   -Батноров суманд хийж байгаа ажлынхаа талаар танилцуулахгүй юу? -Батноров Хэнтий аймгийн том сумын нэгд ордог. 5600 хүн амтай, эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй. 400 мянган толгой малтай, улсын хэмжээнд мал сүргийнхээ тоогоор 11, аймагтаа хоёрт ордог. Зах зээлийн шилжилтийн үед малчид амьдрахын тулд янз бүрийн ажил хийж байсан. 2000 оноос бичил уурхайчид үйл ажиллагаагаа эрхэлж Бэрхэд 28, Батноров суманд дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Сум, орон нутгийн бодлогод зөвхөн уул уурхай, мал аж ахуй гэхээсээ илүү тогтвортой хөгжлийн төлөвлөгөөтэй болох ёстой гээд 2014 онд “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтарч дунд хугацааныхаа төлөвлөгөөг 2020 он хүртэл баталсан. Үүнийгээ иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг хэлэлцүүлэгт тул­гуур­лаж нийгэм, эдийн засгийн мас­тер төлөвлөгөөгөө боловс­руулсан. Мөн ойрын таван жилд сум, орон нутгаа хөгжүүлэх,  дахин төлөвлөлтийг хийсэн. Өнгөрсөн оны жилийн эцсийн хурлаар бид нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэсэн бодлогын гурван бичиг баримтаа баталж, үүнийхээ дагуу явж байгаа. Сум, орон нутгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур нь энэ. Засаг дарга, төр солигдсон ч энэ бодлогын дагуу л явдаг. -Олон улсын байгуул­лагуудтай хамтарч ажил­ладаг гэлээ. Ямар чиг­лэлээр хамтарч ажилладаг юм бэ? -Манай онцлог олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажилладаг. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа энэ үед малын тоо толгой өсч байгаа сайн талтай ч нөгөө талаараа бэлчээрийн асуудал доройтолд орж байна. Үүнтэй бид НҮБ-ын зах зээл ба бэлчээрийн менежментийн нөхцөл төслийн хүрээнд Батноров сумынхаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлээд сумандаа 130 сая төгрөгийн хөрөнгө авч ажилласан. Үүнийг оёдолчид, эсгий урлал, ахуй үйлчилгээний чиглэлээр соёлын биет бус өв тээж байгаа хү­мүүстээ зориулсан. Мөн улсын хэмжээнд НҮБ-ын 11 төслийг хэрэг­жүүлсэн. Энэ нь дандаа байгаль экологи руу чиглэсэн төсөл юм. Дэлхийн зөнтэй хамтарч ЕБС-уудад сургалтын технологиудыг дэвшүүлж ажил­ласан байгаа. Мөн Японы “Өвсний үндэс” хөтөлбөртэй сур­гуулийн өмнөх боловс­ролтой хамтарч өр­гөт­гөлийн асуудлыг шийдсэн. Турк, ОХУ, Испани, Хятад улстай хамтын ажиллагаатай сум, орон нутгийнхаа бодлогыг уялдуулж ажилладаг. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан. Зөвхөн улсын төсвийг хараад ажиллах биш. Манай сум жилд хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй байдаг. Үүнээс гадна “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө гэж 2013 оноос 400 гаруй сая төгрөг ирж үүнийгээ нутаг орныхоо иргэдийн дунд хуулийн дагуу санал асуулга явуулаад ИТХ-аараа батлуулаад сумын Засаг дарга захирамжаа гаргаж тендер зарлаж орлогч маань зохион байгуулдаг. -Батноров суманд жижиг, дунд үйлдвэр хэр хөгжиж байна? -Ажлыг хийе гэвэл боломж байна. Хийхгүй гэвэл шалтаг тоочдог. НҮБ-ын төслийг хэрэгжүүлж байхдаа ахмадууддаа эсгийний сургалт явуулаад орон нутгийн зүгээс тоног төхөө­рөмжийг нь авч өгөөд эсгийний үйлдвэрлэл явуулах боломжийг нь хангасан. Хүнд ажлын байр өгснөөс тухайн хүн амьдралыг хэрхэн харж байгаа сэтгэл нь гол. 2-3 жилийн өмнө хонины арьс хэнд ч хэрэггүй гээд хаяж байхад манай IV багийн Жав гэдэг залуу хонины арьсыг элдэж уурганы таван хуйв хийгээд нэгийг нь 15 мянган төгрөгөөр борлуулж байсан. Батноров сумын залуучууд сүүлийн үед хонины арьсаа сайхан элдээд сэгсүүргэн дээл хийж байна. Хурган дээл 750 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байдаг. Ир нь дарагдсан сэгсүүргэн дээл 200-300 мянган төгрөгөөр зарагдах жишээтэй. Мөн машины суудлын бүрээс хийж байна. Батноров суманд дугуй засварын төсөл аваад ашигтай гээд үзсэн чинь байдаггүй. Бүгд дугуй засвар ажиллуулаад дампуурсан. Мөн гурван жилийн өмнө блок цөм хийж байна гээд найман үйлдвэр бий болсон. Нэгнийхээ сэтгэхүйг дуурайж дагадаг нь тамын тогооны үлгэр шиг болоод байгаа. Удирдлага, зүг чиггүй явахаар бие биеэ татаж унагаагаад байдаг юм байна. Тиймээс орон нутгийн зүгээс Сум хөгжүүлэх сан, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийг давхардуулж өгөхгүй гэж байгаа. -Танай суманд байгалийн өнгөт чулуу олборлогчид их ирдэг гэсэн. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авч байна вэ? -Сая шалгалтаар 48 хүн илрүүлсэн. Сумын цагдаа торгохоо больсон. Зөрчлийн тухай хуульд өрөөсгөл юм их байна. Цагдаагийн байгууллагаас зайлшгүй үйл ажиллагааг зогсоох эрх зүй нь хаалттай бол­сон. Тухайлбал, чулууны ченжийг барилаа гэхэд мэр­гэжлийн хяналтын улсын байцааг­чид шил­жүүлдэг болсон. 48 барьж өгөхөд 11 нь л торгуулж байна. Бусад нь яасан бэ байцаагчаа гэхээр “Бусад нь чулуугүй явсан” гэдэг. Чулуу нь байлгүй яах вэ. Багаж, хэрэгсэл нь байж байна гэхээр нөгөө хүмүүс чинь халаасанд нь чулуу байгаагүй гэдэг. Тэгэхээр хуулийнх нь заалт ийм л байна. Өнгөт чулуу олборлоод тэнд явж байгаа хүмүүс баригдсан л бол тэнд арга хэмжээ авдаг л байх ёстой. Хүн чинь баригдахгүй л бол чулуугаа хаяад “Энд ийм чулуу байдаг гэхээр нь дөнгөж сая ирлээ” гэж хэлдэг. Тиймээс энэ тал дээр хуулийн заалтыг нарийсгаж өгөхгүй бол хуу­лийн цоорхой их байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 31 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 4 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 24 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 29 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 29 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 29 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин