Б.Жаргалсайхан: Сүхбаатараас Замын-Үүд явахыг хориглосон

2014-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.СҮХЭЭ

Тал хээр нутагт  цас шуурга бага, дулаахан өвөл өнгөрч, урин хавартай золгох мөчид малын гоц халдварт шүлхий өвчин гарсан мэдээ тархлаа. Бүр Монголын уламжлалт цагаан сарын баяртай зэрэгцээд шүү.

 Сүхбаатар аймгийн  Онгон, Наран сумын зааг нутаг улсын хил орчмын зурваст өвөлжиж буй өрхөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр анхны дуудлага иржээ. Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн албаны дарга Т.Тунгалагаас тодруулахад  “Онгон сумын Хүр гэдэг газар өвөлжиж буй өрхөөс  анхны дуудлагыг сумынхаа Мал үржлийн тасагт өгсөн юм билээ. Сумын малын эмч тэнд очиж үзээд шинж тэмдгээр нь шүлхий байж болзошгүй байна гэж  сумын Засаг даргадаа утсаар хэлсний дагуу манайд мэдэгдсэн юм.

Манай албанаас эмч  газар дээр нь очиж холбогдох дүрэм зааврын дагуу ажиллаж түргэн тестээр шинжилж, дээж авч Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төв лабораторид явуулахад нэгдүгээр сарын 30-нд хариу нь батлагдаж ирсэн.  Өөрийн нөөцөд байсан 205 литр вакцинийг малд тарих ажлын хэсэг гаргаад байна. Аймгийн урд талын долоон сумын өвчлөмтгий малыг вакцинжуулахад 1.8 тн вакцин шаардлагатай байна. Өнөөдөр  улсын нөөцөөс 710 литр вакцин ачигдаад байна. Улсын хилийн алба, аймгийн Байгаль орчны газартай хамтран  зээрийн сүрэгт  тандалт хийх хэсэг гараад гурав хонож байна. Сэжигтэй зээрнээс дээж авч өнөө орой ирэх байх. Нөөцөд байсан ариутгалын бодисоо бүгдийг гаргасан. Сумдад ариутгалын пост  болон өвчтэй малыг устгах 4 цэгт аймаг, сумаас  130 орчим хүн гарч ажиллаж байна. Баяндэлгэрийн  Дэлгэр баг, Дарьгангын  Молцог элсний урд талаас дуудлага ирээд байна” гэлээ.

Юуны өмнө аймгийн  Засаг даргын захирамжаар  Наран, Онгон, Дарьганга сумын нутагт  дэвсгэрт  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж,  хорио цээрийн дэглэм тогтоож, хүн мал, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.

 

Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Жаргалсайхантай уулзахад:

-Өнгөрсөн  нэгдүгээр сарын сүүлчээр Наран сумаас анхны дуудлага ирж мал эмнэлгийн мэргэжилтнүүд шинж тэмдгээр нь шүлхий өвчин мөн  болохыг тогтоож, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан байна. Энэ үеэс аймгийн Онцгой  комисс дөрвөн  ч удаа хуралдаж тодорхой арга хэмжээг газар дээр нь шуурхай авч, зохион байгуулж байна. Наран сумаас баруун урагш улсын хилийн зурвас нутагт энэ  өвчин анх илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар  Онгон сумын Хүр, Шандын шовгор, Гүн худаг, Наран сумын Гурван шүүт гэдэг газарт голомтын дөрвөн бүсэд  123 үхэр өвчилсөний 92-ийг нь устгалд оруулаад байна. Мөн улсын хилийн  зурвас нутагт  эзэнгүй яваа 140 үхрээс 20-иод нь өвчилснийг устгалд орууллаа.  Голомттой бүс нутагт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг, хорио цээрийн хяналтын пост ажиллуулж байна.

Баруун-Уртаас Наран, Онгон, Дарьганга сумдад болон  Дарьгангын Шилийн богд, Баяндэлгэр  сум,  Дорноговийн Замын-Үүдийн чиглэлд  явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж,  аймгийн нутаг дэвсгэрт  олон нийтийг хамарсан  үйл ажиллагаа, уул овоо тахих, хурдан морь уралдуулах зэрэг  арга хэмжээг  зохион байгуулахыг хориглолоо.  Мөн Баруун-Уртаас Мөнххаан, Өндөрхаан, Асгат, Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэрийн чиглэлийн гол замууд дээр  хяналтын гурван пост гаргаж  цагдаа, онцгой байдал, хүн мал эмнэлгийн 20 орчим хүнийг  ажиллуулан орох гарах  хөдөлгөөнд  бүртгэл хийж, хяналт тавьж байна. Эрүүл бүсээс малын мах, арьс ширийг  Мал эмнэлгийн болон Мэргэжлийн хяналтын газрын холбогдох бичиг  баримттайгаар ачуулан гаргаж  байна” гэв.

Тус аймгийн удирдлага малын шүлхий өвчнийг өөрсдийн хүч бололцоон дээрээ тулгуурлан дарж авахаар оновчтой, шуурхай арга хэмжээг авч эхэлжээ. Харин сүүлийн гурван жилд вакциныг бүх малдаа хэд хэдэн удаа хийсээр атал гарч буй шүлхий өвчний эх үүсвэр дэгдэлт, тархалтын  шалтгаан нөхцлийг тогтоож хариуцлага алдсан албан тушаалтан, иргэн, эзэн холбогдогчид хуулийн дагуу хариуцлага  тооцох ажил ч аймгийн Онцгой комиссын хурал  дээр яригдсан байна. 

Хорио цээрийн  дэглэм тогтоосон сумдын  сургуулийн хүүхдийн  амралтын хугацааг долоо хоногоор сунгахаар болсон байна

Сүхбаатар аймгийн урд талын сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсаны улмаас шинийн наймандаа багтаж Дарьгангын Шилийн богд ууланд гарч  хийморь лундаагаа даатган сэргээхээр хот хүрээнээс давхидаг  явдал энэ жил хумигдахад хүрчээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин