Ахмадууд нэмэгдлээ голов

2014-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлж дуусчээ. Энэхүү хуульд нийтдээ 500 мянган хүн хамрагдсан байна. Үүнээс 64 мянган хүн нь 1990-2000 оны хооронд ажиллаагүй жилээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчид юм.

Харин гавьяаныхаа амралтад суучихаад ажилласан тэтгэвэр авагчийн хувьд 12 сараас доошгүй хугацаанд ажилласан жил болгон дээрээ 1.5 хувийн нэмэгдэл авдаг хуулийн заалттай аж. Нийгмийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд ийм заалт бий.

Харин дээр дурдсан 64 мянган хүний хувьд эхлээд нөхөн даатгуулсан жил дээрээ ногдох хугацааныхаа нэмэгдлийг бодуулж авчээ. Энэхүү нэмэгдэл нь нэгдүгээр сарын 1-нээс авч байгаа тэтгэвэр дээр нь ороод явж байгаа юм. Нэгдүгээрт, дээрх нэмэгдэл ахмадуудын дансанд орсон байна. Хоёрдугаарт, нийт нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэх арга хэмжээний хүрээнд тэтгэвэр бас нэмэгджээ. Үүнд нийт 312 мянган тэтгэвэр авагч хамрагдсан байна. Үүнд нөгөө 64 мянган тэтгэвэр авагч мөн багтжээ. Эдгээр тэтгэвэр нэмэх арга хэмжээний үр дүнд ахмадуудын дансан дахь мөнгө 15-30 хувь хүртэл янз бүрээр нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хүн болгоны тэтгэврийн нэмэгдэл өөр гэсэн үг.

Үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батжаргал тайлбарлахдаа “Тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар бодож нэмээгүй. Харин тэтгэвэр тэтгэмж 15-30 хувиар нэмэгдлээ гэж ярих чинь ялгаатай ойлголт шүү дээ. Нэмэгдлийг энэ сарын 1-нээс эхлээд өгч байгаа. Бид программдаа нэгдүгээр сарын 27, 28, 29-нд өөрчлөлт оруулаад нийт 300 мянга гаруй хүнийхээ тэтгэврийг нэмэгдлийг тооцоод бодчихсон” гэлээ.

Энэхүү тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд ахмадууд сэтгэл дундуур байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн М.Санзай “Би улсад малын эмчээр 36 жил ажилласан. Сайн дурын даатгалд хамрагдсаны хүчинд тэтгэврээ өндөр тогтоолгосон юм. Одоо 449 мянган төгрөг авдаг. Гэтэл саяхан тэтгэврийг нэмэхдээ “Өндөр тэтгэвэртэй хүнийхийг нэмж болохгүй” гээд 22 мянган төгрөг нэмсэн. Монголын төр ард түмнээрээ тоглож байна. “Хэдэн хувиар нэмсэн бэ” гээд асуухаар “Хувь байхгүй. Цаанаасаа Засгийн газрын тогтоол гарсан” гээд байх юм. Гэтэл би 449 мянган төгрөгийн тэтгэвэртээ нөгөө нэмэгдэл 22 мянган төгрөгөө хувилаад үзэхээр дөрөвхөн хувь болж байна шүү дээ. Өвөө нь халуунд халж, хүйтэнд хөрөн байж улс, эх орондоо зүтгэсэн хүн. Эцэст нь төр засагтаа ингэж доромжлогдлоо. Үнэхээр их гомдолтой байна” гэв. Тэрээр сайн дурын татвар төлсөн хүн. Тиймээс “Улсад ямар ч татвар төлөлгүйгээр гудамж метрлэж яваад 200 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож, түүнийгээ нэмүүлж байгаа хүмүүстэй адилгүй баймаар. Гэтэл үнэн хөдөлмөрөөрөө явсан хүн энэ нийгэмд хохирч үлдэж байна. Ийм байхад ардчилал гэж яриад яах юм бэ. Тэгсэн хэр нь амьд хүмүүсийнхээ тэтгэврийг олигтойхон нэмж чадахгүй байж, талийгаачийн нэрээр тэтгэвэр олгоно гээд байх юм. Тийм л тэтгэврийн дансан дахь мөнгө нь хангалттай байгаа бол амьд байгаа хэдэн хөгшчүүлийнхээ мөнгийг эхлээд нэмээд өгчихөөч. Амьддаа бие биеэ хайрла гэдэг биз дээ” хэмээв. Түүний саналыг дэмжих хөгшид олон.

Харин нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд иймэрхүү заргын шинжтэй хэл амнаас залхсан бололтой “Тэтгэвэр нэмсэнгүй гэнэ. Тэгээд нэмээд өгөхөөр “Тэрэнд тэдийг, надад иймхэнийг өглөө” гээд зовлонтой ч юм аа даа” гэцгээж байв. Иймэрхүү асуудлаар хэл үгээ ололцох гэсэн ахмадууд өнөөдөр ч “энэ айл”-ыг зорьсоор, босгыг нь элээж байгаа биз.

Харин халамжийн тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу олгодог. Энэхүү тэтгэвэр тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас эрх нь үүсээгүй буюу ажилласан жил нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авахад хүрэхгүй эсвэл улсад хөдөлмөр эрхэлж байгаагүй хүмүүс авдаг.

2014 оны эхээр гарсан Засгийн газрын 16 тоот тогтоолоор халамжийн тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийн хэмжээг 11 хувиар, байнгын асаргаанд байдаг иргэдийг асардаг иргэнд олгодог мөнгөн тэтгэмжийг 10 хувиар нэмжээ. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэн “Өмнө нь халамжийн тэтгэвэр 103 мянга 600 төгрөг байсан бол одоо 115 мянган төгрөг болсон. Асаргааны тэтгэмж 48 мянган төгрөг байсан бол одоо 52 мянга 800 төгрөг болоод энэ сарын 1-нээс олгогдож эхэлсэн” гэв.

Эцэст нь дэлхийн улс орнуудад ахмад настнууддаа ямар хэмжээний тэтгэвэр олгоддогийг сонирхлоо. Өчигдрийн байдлаар нэг ам.доллартай тэнцэх ханшийг Монголбанк 1726.32 төгрөг гэж зарласан байв.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин