Хадгаламжийн хүү буурсан үед хамгийн өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судлаарай

2018-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯР Монголбанк бодлогын хүүгээ бууруулснаар арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан. Үүнийг манай улсын эдийн засаг сэргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэтэл хадгаламжийн хүү буусан энэ үед мөнгөө банкинд хоосон хэвтүүлж байх сонирхол олон хүнд алга. Дээр нь улс хадгаламжаас шимтгэл авдаг болсон энэ үед өндөр хүү авч болох бусад ямар санхүүгийн бүтээгдэхүүн байдгийг тодруулахыг зорилоо.   ХҮҮГ ЗӨВХӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛ ДЭЭР ТОГТООДОГГҮЙ Зээл, хадгаламж, үнэт цаас, бондын хүү гэх мэт олон ойлголт бий. Энэ бүгд тус бүр өөрсдийн хүүтэй. Эдгээр хүүний суурь нь “Эрсдэл” “Зах зээлийн орчин” юм. Товчхондоо зах зээлийн ерөнхий төлөв байдлаас шалтгаалан бүх хүү дээш, доош хөдөлж, харин тухайлсан бүтээгдэхүүний хүү нь онцлогоосоо шалтгаалан тогтдог байна. Жишээ нь: АНУ-ын Wells Fargo банк 2018 оны байдлаар хадгаламжиндаа жилийн 2.1 хувийн хүү санал болгож байна. Гэтэл бидний сайн мэдэх Microsoft компанийн бондын жилийн хүү 5.2 хувь. Энэ хоёр байгууллага нь хоёулаа өндөр нэр хүндтэй, нэг улсад үйл ажиллагаа явуулдагч нэрлэсэн хүү нь өөр байна. Шалтгаан нь мэдээж бүтээгдэхүүн болон тухайн байгууллагын онцлог юм.   ХАДГАЛАМЖ БОЛОН БОНДОД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ХҮРТЭХ АШИГ ӨӨР БАЙДАГ Бонд нь голчлон урт хугацаатай зарлагддаг. Microsoft компанийн 5.2 хувийн хүүтэй бонд л гэхэд 2039 онд эргэн төлөгдөнө. Өөрөөр хэлбэл тус компанийн бонд 10жилийн хугацаатай зарлагдсан гэсэн үг. Харин дэлхийд тэргүүлэгч Wellsfargo банкны хадгаламж 1 жилийн хугацаатай. Нэг үгээр хэлбэл мөнгөө урт хугацааны хөрөнгө оруулалтад хийвэл өндөр хүү авдаг. Хэрэв богино хугацаанд хөрөнгө оруулалт хийвэл хүү бага байдаг.   БАЙГУУЛЛАГА БҮХЭНД ДАМПУУРАХ МАГАДЛАЛ БИЙ Ямар ч байгууллагад мөнгөө итгээд өгч байгаа хүний хамгийн түрүүнд, Миний мөнгийг найдвартай буцааж өгөх болов уу? Амласан хүүгээ олгох болов уу? гэсэн эргэлзээнд автдаг. Энэ нь мэдээж тухайн компани дампуурахгүй байхтай шууд холбоотой. Тэгвэл энэасуултад хялбархан хариулт өгдөг зүйл бол тухайн байгууллагын зээлжих зэрэглэл юм. Энэ нь тухайн байгууллагын эрсдэлийн түвшинг тодорхойлсон үнэлгээ гэсэн үг. Гэхдээ зээлжих зэрэглэл сайн буюу дампуурах магадлал багатай бол хүү бага, үгүй бол өндөр байдаг. Тиймээс өндөр хүү рүү хошуурахаас өмнө хадгаламжийн зээлийн хоршоод өндөр хүү амлаж байснаа хэрхэн дампуурсныг санахад илүүдэхгүй юм.   ХҮҮГ ХАСАХ УТГААР Ч ТОГТООЖ БОЛДОГ Энэ бол тун  сонирхолтой ойлголт юм. Яагаад би мөнгөө өгчбайж хасах хүүтэй буюу нэмж мөнгө төлөх ёстой гэж? Мэдээж энэ нь иргэн хүний хувьд байж боломгүй санагдавчсанхүүгийн байгууллагын хувьд өөр ойлголт юм. Өнөөдөр Япон улсын төв банк бодлогын хүүгээ -0.1 хувь байхаар тогтоожээ. Санаа нь тун энгийн юм. Төв банк нь арилжааны банкуудаас мөнгө авахгүй. Хэрэв авбал хүү төлөхгүй.  Эсрэгээрээ мөнгө авна. Иймд арилжааны банкууд эрсдэлтэй ч хүү авах хөрөнгө оруулалтыг хийдэг. Төв банк эдийн засгаа дэмжих үүднээс зээл олго гэсэн  даалгаврыг өгч байгаа хэрэг. Тэгэхээр хүү гэдэг ойлголт маань зөвхөн мөнгө хэрэглүүлснийхээ төлөө авдаг төлөөс бус эдийн засгийг удирддаг хэрэгсэл юм.   ХАНШИЙН УНАЛТААС Ч АШИГ ОЛОХ БОЛОМЖ БИЙ Зарим банк хөрөнгийн зах зээл дээрх ханшийн өсөлт, уналтаас шалтгаалж ашиг олох бүтээгдэхүүн санал болгодог. Жишээлбэл, та алтны ханш өснө гэж тооцсон бол хэдэн ч хувиар өссөн бай, тэр хирээр ашиг хүртэх юм. Буурна гэж тооцоод буувал тэр хирээ л ашиг авна. Харин бууна гэж тооцчихоод байхад эсрэгээрээ өсөөд эхэлбэл зөвхөн хадгаламжийн хүүний л ашиг авдаг. Өөрөөр хэлбэл та ганцхан хадгаламжийн хүү хараад суухгүй гэсэн үг. Эцэст нь хэлэхэд арилжааны банкуудынхадгаламжийн хүү буурсан үед хамгийн өндөр хүү олгох банкны бүтээгдэхүүнийг судалж, сонголтоо хийсэн нь дээр. Нөгөө талаас санхүүгийн зах зээл дэх бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах нь зөв юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

6 цаг 16 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

6 цаг 16 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

6 цаг 16 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

16 цаг 32 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

21 цаг 35 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

22 цаг 47 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

23 цаг 21 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин