“Аз жаргалын эрэлд”-ээр хөшгөө нээсэн “Бага театр”

2018-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ҮҮРИЙНТУЯА, О.ХАЛИУН Үнэнч хайрын бэлгэдэл үзэсгэлэнт Жульеттагийн дүрд хувирч, “Хөөрхий Лиза”-гийн эмгэнэлт хувь тави­ланд шаналж, дэлхийн сон­годог зохиолуудад өөрийгөө сорих боломж гагцхүү жүжигчний мэр­гэж­лээр сурч буй “азтай” оюутнуудад л тохиодог. Тэд дөрвөн жилийг тайзан дээр уйлж, дуулж, дурлаж, шатаж өнгөрүүлдэг билээ. Жүжигчин хүний давах ёстой шалгуур, сонсох ёстой зэмлэл, урам­ших ёстой үгийг баг­шаасаа сонсч, алдаагаа ухам­сарлаж, урлагийн бурхан Янжинлхамын ивээлд багтах гэгээн замналынхаа суурийг сургууль хэмээх их өргөөнөөс тэд эхэлдэг. Урлагийн сургуулийн хаалгаар ороход цаанаасаа л гэгээн мэдрэмж төрдөг нь сайхан. Дуу хөгжим эгшиглэж, дурсамж яриа дэлгээд л. Энэ удаа бид Монголын боловсролын салбарт хэдийнэ та­нил болж, авьяаслаг оюут­нуудыг бэлтгэж буй “Сити” их сургуулийг зорилоо. 20 жилийн түүхтэй энэ сургууль саяхан “Бага театр”-тай болсон юм. “БАГА ТЕАТР” 120 ХҮНИЙ СУУДАЛТАЙ Сургууль нам гүм байв. Зуны амралт эхэлжээ. Хаа нэг тус сургуулийг сонирхох хүүхдүүдээс гадна төгсөх ангийнхан, багш нар харагдана. Сургуулийн гадаад болон дотоод орчин их цэвэрхэн юм. Өргөтгөлийнх нь байранд ихэвчлэн театр, урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд байдаг юм байна. Урлагийн сургууль дуулах урлаг, хөгжмийн урлаг, жүжиглэх урлаг, бүжиглэх урлаг гэсэн дөрвөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Саяхан төгсөлтийн баяраа хийж, оюутнуудаа үдлээ гэсээр Урлагийн сургуулийн багш Б.Бүрэнтөгс биднийг угтаж, “Бага театр”-аа танилцуулсан юм. Тэрээр “Манай сургуулийн 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Урлагийн сургуульдаа 120 хүний суудалтай театртай болсон. Ин­гэснээр оюутнууд маань чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, шалгалтдаа бэлтгэх, ганцаарчилсан болон хамтын тайлан тоглолт хийх олон боломж бүрдлээ. Мөн театр маань киноны тест хийх дэлгэцтэй тул кино урлагийн хүмүүстэй хамтран ажиллах боломжтой болсонд сэтгэл хангалуун байна” гэсэн юм.   “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД” ЖҮЖГИЙГ ТОГЛОЖЭЭ “Сити” их сургуулийн бага театр нь тус сур­гуулийн өргөтгөлийн байрны B1 давхарт байр­ладаг юм байна. Театрын орчин үеийн шийдлээр баригдсан энэ театр их тохилог. Улаан бүрээстэй суудал, дуу чимээнээс тусгаарлах акустик хана, улаан хамбан хөшиг. Энэ л тайзан дээр хүүхдүүд мөрөөдлийнхөө төлөө хө­дөл­мөрлөж, анхны дүрээ бүтээж “Урлаг” хэмээх их айлын хаалгыг татаж байгаа нь сайхан. Б.Бүрэн­төгс багш “Бага театртай болсонд оюут­нууд сэтгэл хангалуун байгаа. Хүүхдүүд энд л жүжигчин, уран бүтээлч болох анхны алхмаа хийнэ. Төгсөх дамжааны оюутнууд маань театраа мялааж, В.Розовын “Аз жаргалын эрэлд” жүжгийг ам­жилттай тоглолоо. Энэ бүтээлийг гавьяат жү­жигчин Ц.Төмөрхуяг най­руулсан. Мөн дуу­лаа­чийн тэнхимийн оюут­нууд тайзан дээрээ тайлан тог­лолтоо амжилттай тог­ло­сон” гэсэн юм. “Аз жар­галын эрэлд” жүжигт тог­ло­сон “Сити” их сур­гуу­лийн кино драмын ангийн энэ оны төгсөгч Э.Болор-Эрдэнэ “Төгсөх жилээ шинэ театртай болж анхны жүжгээ тавиад төгссөндөө баяртай байна. Шинэ театр ба­ригд­санаар хүүхдүүд тай­зан дээр тоглолтоо бэл­дэх сонирхолтой бол­сон. Мөн тэмцээн, урал­дааныг өөрсдөө сэтгэж, зо­хиох боломж бүрдсэн. Жү­жигчний ангийн оюутнууд тайзан дээр сургуулилт хийснээр дуу хоолойны цар хүрээ сайтай болох, биеэ барьж, сандрах нь багасах гээд олон өөрчлөлт гарсан шүү” гэв. Ийнхүү “Сити” их сургууль хажуудаа “Бага театр”-тай болсноор оюут­нууд болон багш нар сэтгэл хангалуун байгаа аж. Бага хэмээх тодотголтой энэ театраас энэ цагийн авьяаслаг олон уран бүтээлч төрөх болтугай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин