“Буянт-Ухаа 1” хороолол засгийн газрын шийдвэрийг хүлээж байна

2014-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УРАН

Сар шинийн өмнөхөн Нисэхийн дэнж дэх “Буянт-Ухаа 1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орсон билээ. Засгийн газрын захиалгаар үндэсний таван компани хамтарч босгосон уг хороололд хэзээнээс захиалга авч эхлэх талаар иргэд сурагласаар байна. Нэг метр квадрат талбайн өртөг нь 980 мянган төгрөгөөс бүтсэн орон сууцны ханш хамгийн хямд байх сураг баригдаж эхэлснээс нь хойш яригдсан билээ. Энэ талаар бид Төрийн орон сууцны корпорациас тодруулсан юм. “Буянт-Ухаа 1” хорооллын ашиглалтад орсон 567 айлын болон ирэх тавдугаар сард орох 1197 айлын орон сууцанд хэрхэн захиалга авах журмыг Засгийн газрын хуралдаанаар батлах учиртай гэнэ. Өнөө маргаашгүй журам гарч, олон нийтэд мэдээлэх байх гэж ТОСК-иас мэдээллээ. Уг хорооллыг бага, дунд орлоготой болон залуу гэр бүлд зориулсан гэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч ченжүүдийн гараар дамжуулалгүйгээр хуваарилалтыг ТОСК-иас хийж, өргөдлийг тэнд хүлээж авах юм. Одоогоор журам батлагдаагүй учраас захиалгын өргөдлийг авч эхлээгүй байгаа гэнэ.   “Буянт-Ухаа 1” хороололд 33.7, 39.4, 42.3 метр квадрат талбай бүхий нэг өрөө байр тус бүр 252 нийтдээ 756, 33, 49.7, 54.7 метр квадрат бүхий хоёр өрөө орон сууц тус бүр 252 нийтдээ 756, 66.8 метр квадрат талбай бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа юм. Өрөөний зохион байгуулалт тун боломжийн, зай томтой байгааг Ерөнхий сайд нээлтийн үеэр онцолж байлаа.  “Буянт-Ухаа” хороололд зориулж Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамнаас “Дэд бүтэц” төслийг хэрэгжүүлж 200 га талбайг хамарсан дэд бүтцийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан зэрэг найман төрлийн ажил хийсэн. Мөн хонгилын системийг давхар шийдэж өгсөн гэх мэт зардлууд нь метр квадратын үнэд нөлөөлөх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ гэсэн юм. Ашиглалтад орсон есөн барилга буюу 567 айлын орон сууцны захиалгыг журам батлагдангуут авч эхлэх ба үлдсэн 1197 айлын орон сууцыг ирэх тавдугаар сарын 23-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин