А.Эрдэнэбаяр: УИХ-ыг энэ онд  багтаан тараах тэмцэл  өрнүүлнэ

2018-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.Нандин-Эрдэнэ “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий зохицуулагч А.Эрдэнэбаяр өнөөдөр /06.12/ УИХ-ыг тараах асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрээр “60 тэрбумын асуудал оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүд болон Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсан хууль бус асуудлыг шийдвэрлэж чадахгүй тэднийг хаацайлан дэмжиж байгаа УИХ-ыг тараахыг шаардаж байна. Энэ асуудлаар цахим орчинд иргэдээс санал асуулга авна. Бид санал асуулга авах хүснэгтээ боловсруулж байна. Эрх зүйн чадамжгүй 60 тэрбум  гэх тодотголтой УИХ-ыг энэ ондоо багтаагаад тараана. Мөн маргааш өглөө 10 цагаас Оюутолгой компанийн  үүдэнд улс төрийн суулт зохион байгуулна. Оюутолгой компани Ханбогд болон Өмнөговь аймагт Эрдэнэт, Дархан шиг дагавар хотыг байгуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж ард түмнээс гарын үсэг цуглуулна. Энэ сарын 23-ны өдөр УИХ-аар Оюутолгой төслийг дүгнэх ажлын хэсгийн санал орж ирэх юм. Энэ үеэр нь иргэдээс авсан саналаа танилцуулна. Бид Оюутолгой компаниас Монгол Улс 51 хувь эзэмших аль эсвэл лицензийн гэрээг бүр цуцлах дээр санал нэгдээд байна” гэв. Тэрээр УИХ-ыг тараах үндэслэлүүдийг нэрлэлээ. Үүнд: -Гадаадын эдийн засгийн алуурчдын захиалгаар өндөр хүүтэй зээл авч Монгол Улсын нийгэм, эдийн засагт хортой аюул заналхийлж байна -Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр болон бусад байгалийн баялгаас ард түмэн өнөөг хүртэл тогтмол хувьцаа ашиг үр шимийг хүртээгүй -Оффшор данстай, УИХ, ЗГ-ын гишүүд, түүний хамаарал бүхий этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй -Төрийн албыг үнэлгээжүүлсэн 60 тэрбумын хэргийг шийдвэрлээгүй замхруулсан -Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, нийт иргэдийн эзэмших ёстой дундын баялгийг хууль бусаар УИХ,ЗГ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд эзэмшиж байгаа явдлыг багтаажээ.Тэрээр мөн “Монгол Улсад болж бүтэхгүй байгаа бүх зүйл хамгийн сүүлд улс төрийн намтай л холбоотой болж таардаг. Энэ олон намын тогтолцоо Монгол Улсыг ангалын эрмэг дээр авчирсан гэхэд хилсдэхгүй.Намын хатуу гишүүнчлэлийг таслан зогсоож, намуудыг татан буулгах хэрэгтэй. Монгол Улс бодлогын 5-10 намтай байхад улс хөгжинө үү гэхээс 29 намтай байлаа гээд хөгжихгүй. Шинээр хоёр нам бүртгүүлэх гээд хүлээгдэж байна. Тэгэхээр 2020 оноос өмнө 31 намтайгаар сонгуульд оролцох бололтой.Намууд намын батлах гэх хуудсаар иргэдийг өмчлөөд авчихна. Үүнээс болж гэр бүлийн хүмүүс хоорондоо талцах, хоорондоо маргалдаж байна. Гэр бүл дотроо эв түнжингүй байхад улс орон яаж эвтэй байх юм” гэв.   Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин