МАН-ын генсек намаа бужигнуулаад байна уу?

2018-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Нийслэлийн МАН нэлээд бужигнаантай байна.  Тэд энэ сарын 7-нд хуралдаж, намын даргаа сонгох байсан ч хурлаа хойшлуулсан.  МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ сарын 15-ны дотор хуралдуулна хэмээн мэдэгдсэн ч одоог хүртэл хурлын товгүй сууж байгаа.   2016 онд тус нам УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан.  Түүнээс хойш хоёр жил өнгөрч, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орчихлоо.  Гэтэл МАН-ын үйл ажиллагаа жигдрээгүй, дотооддоо зөрчилтэй байгаа нь ирэх сонгуулийн өнгө өөр тийшээ чиглэх шалтгаан болоод байна.   Мөн тус нам мөрийн хөтөлбөрөө ч мартаад удлаа.  Хүүхдийн мөнгө, оюутны сургалтын төлбөр, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр гээд хийж хэрэгжүүлнэ гэснийхээ бараг л эсрэг явж байна.   Хамгийн сүүлд гэхэд  нийслэлийн МАН-ын даргын суудалд толхилцож, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулав. Тус жагсаал цуглааны ард намын генсек нь байгаа гэсэн мэдээлэл ч байна.  МАН-ын генсек ийнхүү намаа бужигнуулах нь ямар эрх ашиг байв гэдэг нь сонирхолтой.  Уг нь эрх барьж байгаа намын генсек нэлээд “том” байх учиртай.  Ерөнхий сайдын хэмжээнд бодож  сэтгэж намаа зангидаж авч явах нь түүний үүрэг.  Гэтэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан намынхнаа нөхдийг бужигнуулаад сууж байна.  Тэд удахгүй ард түмнээрээ дүн тавиулна гэдгээ санаасай.  Эх сурвалж:www.polit.mn   
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин