А.Отгонбаатар: Шөнө эзгүйчилж хот руу дайрдаг “сүүлтэй” чоно бол Засгийн газар

2014-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Анхан шатны шүүхээс 21.5 жилийн ял сонссон Ц.Мөнхбаяр нар хэрхэн санхүүжиж байсан, ямар үйл хэрэг бүтээсэн тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Ц.Мөнхбаяр анх 2000 оноос “Онги гол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж Онги голын сав газрыг хамгаалж тэмцсэнээр ашигт малтмалын 37 тусгай зөвшөөрлөөс 36-г нь цуцлуулж байсан. Байгаль орчны тэмцлээ уг ажлаар эхлүүлсэн тэрээр 2006 оноос Урт нэртэй хуулийг санаачлан 2009 онд батлуулснаар олон тооны гол мөрөнг устах аюулаас аварсан тухай иргэд ярилаа. Тодруулбал, 2007 онд 831 тооны гол горхи ширгэж байсан бол 2011 онд 480 болон буурч, Монголын нийт нутаг дэвсгэрт олгоод байсан 4000 тусгай зөвшөөрлөөс 1782-ыг хүчингүй болгожээ. Түүнчлэн уул уурхайн компаниудаас их хэмжээний мөнгийг шантаажилж авдаг байсан тухай иргэн А.Ганбаатар “Ц.Мөнхбаярыг террорист, мөнгө шантаажлагч гэх зэргээр гүжирдэж байгаа нь харамсалтай. Есдүгээр сарын үйл явдлаас хоёр, гуравхан цагийн дараа мөнгө дарамталж авдаг байсан гэх яриа гарч ирсэн нь анхнаасаа зохион байгуулалттай хэрэг болсон. Ц.Мөнхбаяр байгаль орчны төлөөх тэмцлээрээ олон улсаас нэр хүндтэй шагнал хүртэж байсан. Шагналынхаа мөнгөөр хөдөлгөөнөө санхүүжүүлж, өөртөө гурван өрөө байр авсан байдаг. Хөдөлгөөн нь орон даяар өргөжих болоход мөнгөний шаардлагаар өөрийн байраа ч зарж байсан удаатай. Тэр хүн өчүүхэн юмны төлөө байгаль орчноо, эх нутгаа худалдах хүн биш” гэв. Түүнчлэн төрийн ордны гадна буун дуу гаргасан тухайд “Байгаль орчноо хамгаалах үйлсэд буун дуу гаргах нь энүүхэнд. Орон нутагт байгаль орны байцаагчид хулгайн анчид, модны хулгайчдын өмнөөс буун дуу гаргаж үргээх тохиолдол гардаг. Малчны хотонд шөнө оройн цагаар “сүүлтэй” чоно /малын хулгайч/ ороход буун дуугаар айлгадаг. Үүн шиг тэд байгаль орчноо хамгаалж “сүүлтэй чоно” шиг аашилсан Засгийн газрыг буун дуугаар сэрээхийг хүссэн” гэлээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин