УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

2018-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордноос мэдээлэл хийлээ. Тэрээр “Би өнөөдөр та бүхэнд албан ёсны мэдэгдэл танилцуулахаар энд ирлээ. Дорждугарын Гантулга надад хувийн дотоод мөн чанараараа шийдвэр гаргах бололцоогүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл УИХ-ын  гишүүн гэдэг бол зөвхөн хувь хүн биш, ард байгаа сонгогчид, намын хамт олон гээд олон шалтгаан байдаг учраас хувь хүний шийдвэр байдаггүй гэдгийг та бүхэнд хэлье. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргаснаа зарлаж байна. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлье. Юуны өмнө аав ээж, гэр бүлээсээ, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Намайг итгэж дэмждэг мянга мянган үе тэнгийн найз нөхөд, хамт олноосоо хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, дэмжсэн сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олонд, намын эгэл жирийн гишүүдээсээ, нэг ангид хамт сууж хууль батлалцсан их хурлын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна.Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ нэр төрөөр хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Монголын нийт ард иргэдийн залуу хүн, залуу улстөрчид илүү их зүйлийг хийнэ дээ гэсэн итгэлийг зүтгэлээрээ хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэсэн маань хангалттай байгаагүйд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье.Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдлүүд хийж байсандаа яг одоо харамсаж байгаагаа хэлье. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугүйгээ нотолно. Улстөрийн золиос болж байгааг минь би ч, та бүхэнд ч, Монголын ард түмний нэлээдгүй хэсэг ойлгож байгаа байх гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань үүнийг улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй юм аа гэдгийг ойлгох өдөр ирнэ гэж чин сэтгэлээсээ итгэж байна. Ийм учраас УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдье. Энэ хүсэлтээ албан ёсоор УИХ-ын даргад гардуулж өгөхөөр орох гэж байна. Энэ хугацаанд хамтарч ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэндээ үнэн мөнийг олохын төлөө эрэл хайгуулчид байсанд баярлалаа. Монголын ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэж байх та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин