Хаягдал аккумлятор буюу хар тугалганы бизнес

2014-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО

Автомашины аккумляторт хар тугалга, мөнгөн ус, кадми зэрэг арав гаруй төрлийн химийн бодис агуулагддаг гэж доктор Ш.Пүрэвсүрэн “Орчны бохирдол-Таны амьдралд” номондоо бичжээ. Тэгвэл хар тугалга нь хүний бүх эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг хортой бодис гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурдсан байна. Хар тугалганд хордвол бөөр, мэдрэлийн систем, нөхөн үржихүйн тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг аж. Мөн хорт хавдар үүсгэж, нярай, бага насны хүүхдийн тархины хөгжлийг сааруулж, оюун ухааныг доройтуулдаг тухай өгүүлжээ. Түүнчлэн хар тугалга нь агаар, ус, хүнсний зүйлд шингэн хүний амьсгалын эрхтэн, арьсаар дамжиж хордуулдагийг эрдэмтэд нотолжээ. Тэгвэл энэхүү аюултай бодисыг ашигтай наймаа болгож, бидний эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулж байгаа нэгэн бизнес байна. Гэр хороолол болон автомашины худалдаа тойрсон газруудад ченжүүд хуучин аккумляторыг хүчин чадлаас нь хамаарч худалдаж авдаг. Автомашин аккумляторгүй бол явахгүй, шинийг авна, 1-2 жилийн дараа хуучирч, муудна. Нэгэнт муудсан сэлбэгээ хэдэн төгрөгөөр сольчих нь хэнд ч ашигтай учраас  тасралтгүй үргэлжлэх тун ч ашигтай бизнес болчихож. Хоёрдогч түүхий эдийн ченжүүд аккумляторыг аваад яадаг вэ. Тэднээс өөрсдөөс нь сонирхвол юу юугүй хэлж өгөх хүн олдсонгүй. Нас тогтсон нэгэн ахыг нэлээд гуйж байж яриултал хаягдал аккумляторыг бөөнөөр нь авдаг хүмүүс байдаг гэнэ. Тэд хөдөө очиж шингэнийг нь асгаад хар тугалгыг нь салгаж аван хятадуудад зардаг гэлээ. Ихэвчлэн Сүхбаатар аймаг руу авч явдаг тухай ч хэлэв. Хаягдал аккумляторыг хэдэн жилийн өмнө 2000-2500 төгрөгөөр үнэлж авдаг байсан бол одоо ханш нь өсчээ. “Гэрээр очиж байнга аккумлятор авна” гэсэн зарын дагуу залгатал “Ампераас нь шалтгаалан 10-30 мянган төгрөгөөр авна. Ах нь одоо хөдөө явж байна. Чи байлгаж байгаарай. Хотод очоод ярья” гэв. Хоёр жилийн өмнө Улиастайд хоёр хятад иргэн аккумляторын шингэн асгаж байгаад баригдсан тохиолдол бий. Хэдийгээр ченжүүд хөдөө аваачиж асгадаг гэх ч гэр хорооллын гудамж бүрт шахуу байгаа түүхий эдийн цэгүүд тэр их аккумляторын шингэнийг бидний дунд хаана ч хамаагүй асгаж байж мэдэх юм. Түүнчлэн Солонгос, Японоос нэг жил хэрэглэсэн хуучин аккумлятор орж ирэн “Өгөөмөр” гэх мэт автомашины захуудад ихээр худалдаалагддаг юм байна. Үнэ ханшийн хувьд шинээсээ хамаагүй хямд болохоор хурдан зарагддаг гэнэ. Гэхдээ хуучин аккумлятор нэг их удалгүй муудчихдаг гэж жолооч нар ярьж байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан нарны зайн үүсгүүр өргөнөөр ашиглах болсон. Тэр болгонд аккумлятор хэрэглэж, цэнэг нь дуусахаар нь хаа ч хамаагүй хаячихдаг болжээ. Хөдөөгийн замд хаягдал аккумлятор олноор тааралддаг болсон. Ингээд бодоход улсын хэмжээнд 200 орчим мянган машин, өчнөөн тооны мотоцикль, үүн дээр хөдөө орон нутагт  байгаа  80 гаруй мянган нарны зайн үүсгүүрүүд бүгд аккумлятороор ажиллаж, жил бүр 4-5 мянган тонн  хар тугалга  хаягдал болон хуримтлагдаж байгаа талаар судалгаа гарсан байна.

Манай улсад химийн аюултай хаягдал, бодисыг хэрхэн устгах талаар зохицуулалт байхгүйгээс зөвхөн аккумлятораар тооцож үзэхэд л ийм их аюул байна. Дунд зэргийн аккумуляторт 18-25 кг хар тугалга, 2-3 литр концентрацтай хүхрийн хүчил байдгийг эрдэмтнүүд тооцоолжээ. Хараа хяналтгүй импортлогдож байгаа олон мянган аккумляторын шингэн хаана асгарч, хэний дотор хорт хавдар болон хувирч байгааг таамаглахын аргагүй. Тиймээс ядаж л хэдхэн сар хэрэглэгдээд хог дээр хаягдаж байгаа хуучин аккумляторын импортод хяналт тавих цаг болжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин