“МУИС ХАКАТОН-2018” 48 цагийн турш үргэлжилнэ

2018-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
О.ХАЛИУН МУИС-ийн оюутны хөгжил, үйлчилгээний газраас МУИС-ийн оюутан залуусын дунд  шинэ санаа, санаачилгыг шалгаруулах “МУИС ХАКАТОН-2018” уралдааныг өчигдрөөс эхлэн 48 цагийн турш зохион байгуулахаар болжээ. Энэ уралдаанд тус сургуулийн соёлыг төлөвшүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх, чанарыг сайжруулах шинэлэг шийдэл, шинэ санаачилгын нийгмийн инновацийн төслүүдийг хэлэлцэх юм. “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай тус уралдаанд 16 багийн 70 орчим оюутан оролцож байна. МУИС ХАКАТОН-2018 төслийн уралдаан нь хоёр үе шаттайгаар явагдана. Нэгдүгээр шат: МУИС ХАКАТОН (MUIS Hackathon) “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай “МУИС ХАКАТОН-2018” уралдаан 2018 оны энэ сарын 11-13-нд 48 цагийн турш МУИС-ийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, МУИС-ийн соёлыг төлөвшүүлэх шинэлэг санаагаа дэвшүүлж хөгжүүлнэ. ХАКАТОН-ы туршид багаа бүрдүүлэх, хэрэгцээгээ зөв тодорхойлох, төсөл боловсруулах, найрааны урлагт чиглүүлэх сургалт явуулж, менторууд зөвлөнө. ХАКАТОН-д хамгийн олон оролцогч дэмжсэн 10 хүртэл санааны санаачлагчид багаа бүрдүүлэн 48 цагийн турш төсөл болгон хөгжүүлнэ. Багууд 48 цагийн төгсгөлд танилцуулах өдөр(Demo Day)-өөр төслөө танилцуулна. Танилцуулах өдрийн шалгаруулалтаар гурван багийг шалгаруулж, дараагийн шатанд хамрагдах эрх олгоно. Хоёрдугаар шат: ХӨГЖҮҮЛЭЛТ          Шалгарсан багууд энэ сарын 13-наас есдүгээр сарын 1-ний хооронд төслийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Төслийн тайланг есдүгээр сарын 10-нд Оюутны хөгжил, үйлчилгээний газар /ОХҮГ/-т хүлээн авч, шаардлага хангасан төслийг хэрэгжүүлэх зардлын санхүүжилт олгоно. “МУИС ХАКАТОН-2018 ТӨСЛИЙН ТӨСӨВ:  есөн сая төгрөг Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин